Дан Коловын тэмцээнд манай улсын эрэгтэй бөхчүүд оролцохоор болжээ



Болгар улсын нийслэл Софи хотын "UNIVERSIADA” SPORT HALL" спортын ордонд 2016 оны нэгдүгээр сарын 29-30-ний өдрүүдэд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.
Өнгөрсөн жил тус тэмцээнийг өнжсөн манай эрэгтэй бөхчүүд энэ жил тус тэмцээнд дараах бүрэлдхүүнтэй оролцоно:
57 кг Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб,
оюутны дэлхийн аварга/
65 кг Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, МҮДС,
ДАШТ-ний мөнгөн медальт/
74 кг Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний
мөнгөн медальт, Гавьяат тамирчин/
Доржваанчигийн Гомбодорж /“Арслан” клуб/
86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/
Дасгалжуулагч
Оюунбилэгийн Пүрэвбаатар, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч,
Гавьяат тамирчин
Шүүгч
Хадхүүгийн Ганболд, олон улсын шүүгч

 

 

МЧБХ, Д.Өлгийсайхан



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн