Буудагчид олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнд өрсөлдөж байна



Энэтхэгийн Дели хотод РИО-2016 олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнд 30 орны 538 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ч.Нарантуяа нарын урт буу, гар бууны эмэгтэй, эрэгтэй багийн 17 тамирчин, дасгалжуулагч МУГД О. Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар оролцож байна. Тэмцээн 1-р сарын 27-наас 2-р сарын 2-ны өдрүүдэд явагдана.
Өнөөдөр
1.Хийн гар бууны эмэгтэй дасгал,
2. 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгал,
3. 50 метрийн хэвтээгээс буудах эрэгтэй дасгалууд буудна.
Энэхүү тэмцээн Ази тивийн олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн бөгөөд дасгал тус бүрдээ 2-3 эрх олгоно.

1. 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 41 тамирчин өрсөлдсөнөөс
 6. ОУХМ Х. Бямбабаатар 621,7 оноо финалд 120,2 оноо
15. ОУХМ Н.Баяраа 616,9 оноо
23. ОУХМ Б.Бишрэл 615,9 оноо
2. 10 метрийн хийн гар бууны эмэгтэй дасгалд нийт 45 тамирчин өрсөлдсөнөөс
13. ОУХМ Т.Баярмаа 377 оноо
19. ОУХМ Т.Баярцэцэг 375 оноо
38. ОУХМ Т.Гантуул 365 оноо
МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар хувиар буудсан болно.
3. 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгалд СМ О. Төгөлдөр, СМ Ш.Буянзаяа нар эхний 30 сумаа буудаад байгаа бөгөөд маргааш 30 сум буудна.

Олон улсын тэмцээнд нэг улсаас багт 3-н тамирчин буудаж баг бүрэн болно. Медалийн төлөө өрсөлднө. Олимпийн норматив биелүүлэх, хувийн амжилт үзэх зорилготой нэмэлт 2 тамирчин буудаж болно. Медаль авахгүй багийн дүнд орохгүй гэсэн үг аж.

Олимпод орох тамирчин нь олимпийн норматив буюу дасгал бүрд заасан оноог олон улсын тэмцээнд заавал оносон байх ёстой. Тэгэхдээ олимпийн нормативийг манай тамирчид бүгд онодог учраас манайх нэг их ач холбогдол өгдөггүй. Залуу тамирчдаа явуулж туршлага суулгах, эрх авсан тамирчид бусдадаа боломж олгох, бэлтгэлээ сайжруулах гэх мэт. Буудлага муухан хөгжсөн оронд олимпийн эрх авсан ч норматив оноогүй бол олимпод орохгүй гэсэн үг ажээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн