Амир Хан Пакистанд ирж зэвсэгт халдлагад амиа алдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ



Амир Хан Пакистанд ирж зэвсэгт халдлагад амиа алдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
Энэ сарын 16 ний өдөр Пакистаны 4н том мужийн нэг болох Хайбер-Пахтунхвагийн нийслэл Пешавар хотын нэгэн сургуульд Талибын зэвсэгт босогчид халдаж 148 хүн амиа алдсаны 132 нь хүүхдүүд байсан юм. Тэгвэл Их Британий боксчин Амир Хан Пешавар дахь сургууль дээр ирсэн байна. Тэрээр зэвсэгт халдлаганд амиа алдсан хүүхэд багачууд бүх хүмүүст хүндэтгэл үзүүүлэхийг хүссэн хэмээн хэлсэн юм.Амир Хан Англи иргэншилтэй ч Пакистанд төрсөн боксчин билээ. 
Тэрээр : 'Амиа алдсан ямар ч гэм зэмгүй хүүхдүүд, багш нар, энэ сургуулийн захирал, бусад багш нарыг зургийг харахад үнэхээр уйтай байна. Би Пакистанд тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн юм. Мэдээж би энд нэлээдгүй хэдэн өдөр байна. Харин яагаад Пакистанд ирсэн бэ гэхээр Би Пешаварт ирж тэдний эцэг эхчүүдтэй уулзан, хүүхдүүдэд буцаад сургуульдаа ирэх итгэл найдвар өгөх гэсэн юм. Яагаад гэвэл одоо маш олон хүүхдүүд сургуульдаа явахаас айж байгаа. Тиймээс тэдэнд итгэл найдвар өгөхийг хүссэн юм.Одоо сургуулиудын ойр хавиар хамгаалалтыг сайжруулж. тэднийг сургуульд суралцуулах хэрэгтэй. Хүүхдүүд бол Пакистаны ирээдүй" хэмээн хэлсэн байна
Амир Хан Пакистанд нэлээдгүй хэдэн өдөр байна. Тэрээр Лахорэ хотын зүүн хэсэгт боксын академи байгуулахаар болжээ. Амир Хан 2004 оны Афиний олимпоос 17 настай байхдаа мөнгөн медал хүртсэн. Ингэснээр олимпоос медал авсан Британий хамгийн залуу боксчин болж байсан юм.Тэрээр энэ сарын 13ний өдөр Америкийн боксчин Девон Александрыг буулган авч  WBC-ийн дунд жингийн аваргын бүсээ хамгаалсан юм.


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн