MotoGP уралдааны Дэлхийн аваргын 2016 оны хуваарь



Олон улсын мотоциклын холбооноос 2016 оны MotoGP уралдааны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний хуваарийг зарлалаа. 2016 оны Дэлхийн аваргын эхний гараа ирэх 3 сарын 20-нд Катар улсын Лосал олон улсын авто тойруулгад эхэлнэ. Энэ онд 18 гараа болох бөгөөд улирлын сүүлчийн гараа 11 сарын 13-нд Испаний Валенсиа хотноо болно. Энэ удаагийн MotoGP уралдаанд Италийн 3, Японы 3, Испаний 2, Бельгийн 2, Польшийн 1, Францын 1 баг хүч үзнэ. 2016 оны Дэлхийн аваргад Валентина Росси, Марк Маркуэз, Хорхе Лоренцо тэргүүтэй тамирчид өрсөлдөнө.

  1. 3 сарын 20: Катар
  2. 4 сарын 03: Аргентин
  3. 4 сарын 10: Америкийн Аустин
  4. 4 сарын 24: Испаний Херес
  5. 5 сарын 08: Франц
  6. 5 сарын 22: Итали
  7. 6 сарын 05: Испаний Каталон
  8. 6 сарын 26: Нидерланд
  9. 7 сарын 17: Герман
  10. 8 сарын 14: Австри
  11. 8 сарын 21: Чех
  12. 9 сарын 04: Их Британи
  13. 9 сарын 11: Сан Марино
  14. 9 сарын 25: Испаний Арагон
  15. 10 сарын 16: Япон
  16. 10 сарын 23: Австрали
  17. 10 сарын 30: Малайз
  18. 11 сарын 13: Испаний Валенсиа

Эх сурвалж: motogp.com

Б.Бямбабаяр (Санчир)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн