С.Ожье Дэлхийн аваргын эхний 2 гараанд түрүүлээд байна



Авто Ралли уралдааны 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Швед улсын Карлстад хотноо боллоо. Тус гараа 226 км-н зайд болж Фолксваген багийн С.Ожье 1 цаг 59 мин 47.4 сек-н амжилтаар улирлын 2 дахь түрүүгээ хүртлээ. Түүний араас Хюндай багийн Хейден Пэддон 2 цаг 00 мин 17.2 сек-ээр 2-р байранд орсон бол 3-р байранд Форд багийн Мадс Эстберг орсон байна.

  1. С.Ожье – 1 цаг 59 мин 47.4 сек
  2. Х.Пэддон – 2 цаг 00 мин 17.2 сек
  3. М.Эстберг – 2 цаг 00 мин 43.0 сек

Ийнхүү Дэлхийн аваргын эхний хоёр гараа цас, мөстэй замд болж өндөрлөж байна. Дараагийн гараа ирэх 3 сарын 6-нд Мексик улсад болно. Одоогийн байдлаар Дэлхийн аваргыг С.Ожье 56 оноотой нийлбэр дүнгээр тэргүүлж байна.

 

Эх сурвалж: wrc.com



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн