Монголын хөлбөмбөг 2014 оныг амжилттай үдэж байна



Монголын хөлбөмбөг хөгжиж байгаа нь 2014 он бидэнд тун тодоор харууллаа гэж Багаа дэмжье миний бие бодож байна. 2014 онд Монголын хөлбөмбөгийн эргэн тойронд маш олон ололт амжилтуудыг олсоныг дурдая.

1. Монголын хөлбөмбөгийн анхны гавьяат багш Л.Сандагдорж

 
 Монголын хөлбөмбөг анхны гавьяат багштай болсон бөгөөд Л.Сандагдорж багш юм. Л.Сандагдорж багш маань анхны шигшээ багийн тамирчин бөгөөд түүний үр хүүхдүүд ач зээ нар ч гэсэн Монголын үе үеийн шигшээ багийн тамирчид юм.
 

2. Монгол залуу Инчены Азийн их наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан.

 

3. Клубын түвшин дэх Азийн тавцанаа... 

 

  1. Эрчим клуб “Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээн” 2014 Оны 5-р сард Азийн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй чансаа доогуур багуудын дунд зохион байгуулагддаг клубуудын түвшин дэх томоохон тэмцээний нэг болох Азийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд Эрчим клуб оролцсон баг Нийслэл Улаанбаатар хотод болсон болсон хэсгийн тоглолтуудад 1 хожин, 1 тэнцэн дараагийн шатанд шалгарсан юм. 

4. Дэрэнгийн багачуудын амжилт

  1. Хүүхдийн Дэрэн клуб нь Олон улсын хүүхдийн тэмцээнд хамгийн том тэмцээн болох Gothia cup тэмцээнд маш амжилттайгаар оролцсон бөгөөд нийт 64 орны 2000-н баг оролцсон тэмцээнээс Европын шилдэг орнуудын хүүхдийн багууд болох  Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг ялан хүрэл медалыг хүртсэн юм. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэгүүд болох Паул скоулс, Бэкхэм нар багадаа мөн оролцож байсан цар хүрээ маш өргөнтэй тэмцээн юм.

5. Шинэ аварга 

  1. 2014 оны 11-р сард БНХАУ-д зохион байгуулагдсан “Хятад Монголын залуучуудын тэмцээн”-д Хоромхон клубын 15-17 насны баг тамирчид мөн Замын үүд хотын багууд Монгол улсаа төлөөлөн оролцсон юм. Энэхүү тэмцээнд Хятадын 3-н баг оролцсон бөгөөд бүгд Хятад дах хөлбөмбөгчид бэлтгэдэг /Бугат хотын хөлбөмбөгийн сургууль, Эрээн хотын Олон улсын хөлбөмбөгийн сургууль г.м/ сургуулийн тамирчид оролцсон юм.  Энэхүү тэмцээнд Хоромхон клубын тамирчид 4 тоглосноос ганц ч хожигдолгүй аваргын алтан цомыг авсан юм. Мөн Хоромхон клуб нь 2014 оны үндэсний лигийн аварга баг болж багийнхаа 15 жилийг амжилт дүүрэн угтсан билээ. 

6. Олон улсын сонирхогчдын тэмцээнд ч амжилтын буухиа үргэлжилсэн нь...

Олон улсад Тайгер брэндээс ивээн тэтгэн зохион байгуулдаг Гудамжны хөлбөмбөгийн сонирхогчын тэмцээнд Монгол залуус мөнгөн медалийг хүртсэн ба тэр багийн тамирчин Төрбат оддын багын эсрэг тоглох шигшээ багт багтаж чадсан.

Дараа жил бүүр их ололт амжилтаар дүүрэн угтах болтугай. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн