Монголын тамирчид Хойд хөршийн Улан-Үдэ хотыг зорилоо...



Монголын хөлбөмбөгчидийн ур чадвар жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь өнгөрсөн 2014 онд клубуудын маань оролцсон тэмцээн, тэдний амжилтуудаас харагдсан билээ. Ингээд 2015 оны эхний тэмцээнд Монголын үндэсний лигийн 3н баг, мөн ирээдүйн залгамж халаа болсон 1 баг зорилоо.  Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг Буриатын хөлбөмбөгийн холбоо, Улан-Үдэ хотын захирагчийн нэрэмжит Кубок Гурсотева тэмцээнд Монголын үндэсний лигийн багууд болох УБИС-ын харьяа "Улаанбаатарын унаганууд" клуб, Эрдэнэт хотын Хангарьд клуб, 2015 оны үндэсний лигийн аварга "Хоромхон" клуб, 2014 оны дуулиан шуугианы эзэд болох "Гиоте кап" тэмцээний "Дэрэн" клубууд оролцохоор 1-р сарын 2-нд ОХУ-ыг зорилоо.

УБИС-ын харьяа "Улаанбаатарын Унаганууд" клуб /3 дах жилдээ оролцож байна./

Эрдэнэт хотын "Хангарьд" клуб /2 дах жилдээ оролцож байна./

н2015 оны Үндэсний Нийслэл лигийн аварга "Хоромхон" клуб /анхны жилдээ оролцож байна./

Дэрэн клуб

Энэхүү тэмцээнд Монголоос 4, Манжуураас 1 баг, Эрхүү, Чита, Улан-Үдэ хотуудаас багууд оролцож байгаа  бөгөөд нийт 17 баг оролцож байна. Энэхүү тэмцээн бол футзаланд болдог нилээд зэрэглэл өндөртэй тэмцээн бөгөөд ОХУ-ын чадварлаг багуудтай хүч үздэгээрээ манай тамирчидын ур чадвар ирээдүйд чухал ач холбогдолтой тэмцээн юм.

2014 онд болсон энэхүү тэмцээнд Хангарьд клубын өмнөөс тоглож байсан Х.Цэнд-Аюуш нь "Шилдэг довтлогч" болсон ба энэ жил "Улаанбаатарын унаганууд" клубын бүрэлдэхүүнд багтсан юм.

УБИС-ын "Улаанбаатарын унаганууд" клубын тоглогч Х.Цэнд-Аюуш

Тэмцээний мэдээллийг тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Багуудад амжилт хүсье.

Нийтэлсэн: Багаа дэмжье



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн