Фенербахче анхны хожигдлоо хүлээлээ



Сагсан бөмбөгийн Евролигийн шөвгийн 16-н хэсгийн 8 дахь тоглолтууд явагдлаа. Энэ өдөр E хэсэгт Грекийн Панатинайкос баг хэсэгтээ нэг ч хожигдол хүлээгээгүй байсан Туркийн Фенербахче багийг 76-71 харьцаагаар хожлоо. Энэ хожил нь Грекийн багийг хүснэгтийн 4-р байр руу дэвшихэд хүргэсэн байна. Панатинайкос багаас Э.Уильямс 14 оноо, М.Радулика 13 оноогоор багаа тэргүүлсэн байна. Оросын Локомотив Кубан баг Хорватын Цедевита багийг 87-63 харьцаагаар хожлоо. Локомотив багаас А.Рэндольф 28 оноо, 13 самбар, 5 ашигтай дамжуулалт өгсөн. Түүнд багийн хамтрагч Р.Брокхоф 14 оноо, М.Йаннинг 9 оноо, С.Быков, Е.Воронов нар тус бүр 8 оноогоор тус болжээ.

  • Дарушшафака Догус 78-55 Уникаха Малага
  • Локомотив Кубан 87-63 Цедевита
  • Панатинайкос 76-71 Фенербахче
  • Црвена Звезда 91-82 Анадолу Эфес

Тэгвэл F хэсэгт Оросын ЦСКА Москва баг нутаг нэгт Химки багийг 108-98 харьцаагаар хожиж хэсгийн 6 дахь хожлоо байгууллаа. Ингэснээр ЦСКА Москва баг F хэсгийг 6 хожил 2 хожигдолтой тэргүүлж байна. Тус тоглолтонд ЦСКА багаас М.Теодосич сэлгээнээс тоглохдоо 26 оноо, 3 самбар, 3 ассистаар багаа тэргүүлсэн бол Нандо де Коло 19 оноо, 4 самбар, 8 дамжуулалт, Н.Курбанов 18 оноо, 3 самбар, 3 дамжуулалт, К.Хинес 11 оноо, багийн ахлагч В.Хряпа 10 оноо авчээ. Мөн Испаний Лабораль Кутха баг Литвийн Залгирис багийг 71-65 харьцаагаар хожиж хүснэгтийн 2-р байранд дэвшиж ирлээ.

  • ЦСКА Москва 108-98 Химки
  • Бросе Баскет 86-90 Реал Мадрид
  • Лабораль Кутха 71-65 Залгирис
  • Барселона 82-66 Олимпиакос

Хэсгийн 9 дэх тойргийн тоглолтууд ирэх 3 сарын 3-нд болно. Одоо баг тус бүрт 6 тоглолт үлдээд байгаа бөгөөд шөвгийн 16-н тоглолтууд 4 сарын 7-нд өндөрлөнө.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн