Монгол улсын боксын спортын алдартнууд цуврал



Монгол улсын боксын спортын ГАВЬЯАТ ТАМИРЧИН, Олимп, ДАШТ-ний медальт Пүрэвдоржийн Сэрдамба 1985 онд Улаанбаатар хотод төрсөн.

П.Сэрдамба гавьяат Олимпийн боксын АНХНЫ Дэлхийн аварга юм. Тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн П.Сэрдамба 2009 онд Италийн Милан хотноо болсон Сонирхогчдын боксын ДАШТ-нд оролцож 48 кг-д анхны алтан медалийг хүртэж байсан. Түүний 2009 онд Миланаас хүртсэн алтан медаль бол Монгол улсын Олимпийн боксын анхны алтан медаль болсон.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 2000 оноос Спорт сургалтын төвд Д.Ганзоригийн удирдлага дор анх боксын спортоор хичээллэж эхэлсэн. Улмаар 2005 оноос Үндэсний шигшээ багт багтаж байсан. Тэр цагаас хойш П.Сэрдамба ОУ-ын тэмцээн уралдаанд Монгол эх орныхоо алдар нэрийг олонтаа дуурсгасан шилдэг боксчин юм. УАШТ-нд 3 удаа алтан медаль хүртэж, 2003 онд мөнгө, МБАТ-ний XI спартакиадаас мөнгөн медаль, XII спартакиадын алт, Хотын АШТ-ний алтан медаль тус тус хүртсэн.

П.Сэрдамбын амжилтаас дурьдвал:

  • Олимп: 2008-Бээжин мөнгө
  • ДАШТ: 2009 онд алт, 2011 онд хүрэл
  • ААШТ: 2007 онд алтан медаль хүртэж байсан

Мөн Химийн цом, болон бусад ОУ-ын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль удаа дараа хүртэж байсан.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн