Фенербахче баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа



Сагсанбөмбөгийн Евролигийн E, F хэсгийн 10 дахь тойргийн 4 тоглолт боллоо. Өчигдөр тоглосон багуудаас Турк улсын Фенербахче баг Оросын Локомотив Кубан багийн талбайд зочлон тоглож 55-52 харьцаагаар хожсон. Ингэснээр Фенербахче баг хамгийн түрүүнд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. E хэсгийн тэргүүлж буй хоёр багийн тоглолт эн тэнцүү өрнөж эцсийн мөчид Фенербахче баг хожил байгуулсан. Тус тоглолтонд Богдан Богданович 17 оноо, 6 самбар, 3 дамжуулалтаар багаа тэргүүлсэн байна. Түүнд багийн хамтрагч Луижи Датоме 10 оноогоор тус хүргэжээ. Харин өрсөлдөгч багаас Малькольм Дилейни, Виктор Клавер нар 12 оноо, Антони Рэндольф, Райан Брокхофф нар 8 оноо авсан ч баг нь хожигдол хүлээжээ.

Харин тус хэсгийн сүүл мушигаж буй Цедевита болон Уникаха Малага багийн тоглолт болж Испаний баг 91-78 харьцаагаар хожлоо. Жэк Колей 16 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн байна. Мөн өчигдөр F хэсгийн Бросе Баскет баг өөрийн талбайдаа Грекийн Олимпиакос багийг 72-71 харьцаагаар хожосон бол Испаний Лаборал Кутха баг Оросын Химки багийг 98-83 харьцаагаар буулгаж авчээ. Өнөөдөр бусад 8 багийн 4 тоглолтууд болно.

  • Локомотив Кубан 52-55 Фенербахче
  • Цедевита 78-91 Уникаха Малага
  • Бросе Баскет 72-71 Олимпиакос
  • Лаборал Кутха 98-83 Химки

 

эх сурвалж: euroleague.net



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн