Лоб Сити Техасд зочиллоо



Сүүлийн үед тогтвортой тоглолтоо эргүүлэн авч ирээд байгаа Лос Анжелес Клипперс улирлын 43 дахь хожилоо авлаа. Өнөөдөр тэднийг Хьюстон Рокетс Тояата Центртээ хүлээж авсан боловч талбай дээрээ 122-106 харьцаатай хүндхэн хожигдол амслаа. Энэ нь тэдний 34 дэх хожигдол болж байгаа бөгөөд 50 хувийн амжилттай улирлыг үргэлжлүүлж байна. Клипперс-ийн мэргэн бууч Жей Жей Редик 25 оноогоор багаа тэргүүлж холын зайнаас 9 шидсэний 5 нь байндаа тусжээ. Мөн Крис Пол 15 оноо 16 о.д гүйцэтгэж багаа хожилд хөтлөлөө. Самбарын мангас ДеАндре Жордан 23 оноо 16 с.б.а 2 хаалт гүйцэтгэж тоглолтын шилдэгээр тодорсон. Лигт довтолгоогоо оновчтой болгож байгаа хувиараа тэргүүлж байгаа тэрээр өнөөдөр 8/8 гэсэн 100 хувийн довтолгоотой тоглолтыг өндөрлүүлсэн. Мөн Кроуфорд, Риверс, Мба Моуте, Жонсон нар 10-аас дээш оноо авч багаараа сайн тоглолоо. Харин Рокетсээс багийн лидер Жеймс Харден 33 оноо 5 с.б.а 7 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Хятдын лигээс ирээд удаагүй байгаа Майкл Бисли 16 оноо 8 с.б.а хийж сайн тоглолтоо үзүүлсэн. Гарааны довтлогч Тревор Ариза 16 оноог авсаныг эс тооцвол бусад тоглогчид хангалтгүй байлаа. Мөн тэд багаараа 15 бөмбөг алдалт хийсэн нь тэдний тоглолтыг нилээдгүй унтраасан.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн