Бостон талбайдаа бут ниргүүллээ



Бүс бүсийнхээ шилдгүүд болох Бостон Селтикс, Оклохама Сити Тандер багууд ТД Гарденд учраа таарсан боловч зочид 130-109 харьцаатайгаар илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр Тандер 46-22 амжилттай Өрнөд бүсийн 3 байраа бататгаж байгаа бол талбай дээрээ 2 дараалан хожигдол хүлээгээд байгаа Селтикс 39-29 амжилттай мөн л бүсийнхээ 3 байранд хэвээрээ үлдлээ. Селтикс багаараа 3-н зураасны араас ердөө 26 хувьтай шидэлт гүйцэтгэсэн нь хожигдох гол нөхцөл болсон. Тандер-аас багийн лидерүүд болох Кевин Дюрант 28 оноо 7 с.б.а 9 о.д гүйцэтгэсэн бол Рассел Уэстбрүүк 24 оноо 5 с.б.а 5 о.д  хийж өөрсдийн үүргээ хангалттай биелүүллээ. Төвийн тоглогч Энэс Кантер 17 оноо 13 с.б.а хийж ээлжит дабл даблаа гүйцэтгэлээ. Талбайн эздээс жижиг залуу Айзая Томас сайн тоглолтоо үргэлжлүүлж 29 оноогоор багаа тэргүүлсэн. Сэлгээнээс гарч тоглосон Тайлер Зэллер 16 оноо 3 с.б.а хийж удаалжээ. Багийн шилдгүүд болох Эван Турнер, Маркус Смарт нарийн оноо багтаа ихээр хэрэгтэй байсан ч тэд нийлээд 16 довтолгооноос 3 нь амжилттай гэсэн муу тоглолт үзүүлсэн. Ямартай ч 2 баг дараагийн гурван тоглолтоо өөрсдийн талбай дээрээ хийх хувиартай байгаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн