Кайл Лоуригын гайхалтай тоглолт Бостонг 5 руу буулгалаа



Дорнод бүсийн 2 болон 4 байранд бичигдэж байгаа Торонто Рэпторс болон Бостон Селтикс багууд учраа таарч Торонто Рэпторс өрсөлдөгчөө 105-91 харьцаатай буулгаж авлаа. Атлантик дивизионы 2 багийн тоглолт Канадын Торонто хотод болсон бөгөөд Рэпторсын лидер Кайл Лоури 32 оноо 5 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэн. Аргентин залуу Луйс Скола 17 оноо 3 с.б.а хийсэн бол сүүлийн 8 тоглолтод 29.5 оноог дунджилж байгаа Демар ДеРозан өнөөдөр 15 оноо 6 о.д гүйцэтгэж даруухан тоглолт үзүүлсэн.

Харин Селтикс-ээс Айзая Томас 20 оноогоор багаа тэргүүслэн бол Эван Турнер 12 оноо 5 с.б.а гүйцэтгэснийг эс тооцвол багийн бусад тоглогчид тааруу байсан ба бүгд 10-аас доош оноог авчээ. Селтиксчүүд тоглолтын 1 болон 4 үеийг оноогоор илт дутуу дуусгаж байсан нь тоглолтыг шийдэхэд ихээхэн нөлөөлсөн.  Өмнөх тоглолтондоо Тандерт талбай дээрээ хожигдол амсаад байсан Селиткс дараалан хожигдол амссанаар хүснэгтийн 5-р байрлуу буулаа. Ингэснээр Рэпторс улирлын 47 дахь хожлоо авсан бөгөөд багийн хоёр лидер сайн тоглолтоо ээлжит үзүүлсээр байгаа цагт Рэпторс ямар ч багийг хүнд байдалд оруулах нь гарцаагүй. Одоогоор 2 баг улиралд 3 таарч тоглосон бөгөөд бүгдэд нь Торонто Рэпторс ялалт байгууллаа. 2 багийн үлдсэн нэг  учраа 3 сарын 23 –нд Бостон Селтикс-ийн талбайд болох учиртай. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн