Л.А.Лейкерс талбайдаа Финикс Санс-ийг угтан авлаа



Нэгэнт плей-оффд орох боломжгүй болсон Өрнөдийн 2 баг учраа таарлаа. Л.А.Лейкерс өөрсдийн Стэйплес Центрдээ Финикс Санс-ийг хүлээн авч сонирхолтой тоглолт үзүүлсэн. Тус тоглолтод багийн домог Кобе Брайнтыг бага зэрэг амраах зорилгоор дасгалжуулагч Байрон Скотт талбайд гаргаагүй. Түүний оронд Метта Уорлд Пийс-ийг талбай дээр олон минут гаргасан ч үр өгөөжөө төдийлөн өгсөнгүй. Учир нь талбайн эзэд 90-95 харьцаатай хожигдол хүлээсэн. Талбайн эзэд өнөөдөр муу тоглолт үзүүлсэн ба хамгаалагч Луй Виллиамс 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Брэндон Басс 10 оноо 6 с.б.а хийжээ. Сүүлийн үед өөрийн нөөц бололцоогоо хангалттай харуулаад байгаа ДеАнжело Рассел 9 оноо 4 о.д хийжээ.

Улирлын дундуур багийн 2 гол лидерээ гэмтэл бэртэлд алдаад байсан Финикс плей-оффд орох магадлал нь улам багассан юм. Гэвч Брэндон Найт нь 22 тоглолт өнжсөний эцэст багтайгаа эргэн нэгдээд байгаа. 2 лидер эзгүй хооронд Дэвин Бүүкер, Арчие Гүүдвин, ТЖ Варрен зэрэг залуу тоглогчид өөрсдийгөө бүрэн харуулж чадсан. Тэдний нэг болох Девин Бүүкер 21 оноо 7 о.д хийж багтаа том тус хүргэлээ. Девин Бүүкер 3 сараас хойш 8 тоглолтод 23.6 оноог дунджилж байгаа. Мөн Брэндон Найт 22 оноо 6 с.б.а гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол төвийн тоглогч Тайсон Чандлер 12 оноо 17 с.б.а гүйцэтгэж ээлжит дабл даблаа хийжээ. Мөн дашрамд хэлэхэд Брэндон Найт карьерийн анхны трипл даблаа өнгөрсөн 11 сард Л.А.Лейкерс-ийн эсрэг хийж байжээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн