Голден Стейт Уарриорс 3 хожигдох эрхтэй боллоо



Энэ улирал аварга авах хамгийн боломжтой 2 баг Голден Стейт Уарриорс болон Сан Антонио Спөрс багууд Спөрс-ийн AT&T Центрт таарч тоглолоо. Талбай дээрээ 44 тоглолт дараалан хожигдолгүй байгаа Спөрс лигийн хамгийн хүчтэй баг болох 72-10 эвдэхийн төлөө зэхэж яваа Голден Стейт Уарриорс багуудын тоглолт үзэгчдийн төсөөлсөнд төдийлөн хүрсэнгүй. Учир гэвэл тоглолт маш бага оноогоор өндөрлөсөн бөгөөд 79-87 харьцаатайгаар Поп өвөөгийн баг ялалт байгуулж Стив Керрт багтайгаа нэлээдгүй ярих зүйл олголоо. Өмнөх таарч тоглосон тоглолтдоо 30 оноогоор хожигдсон Спөрс энэ удаад хариугаа авч чадлаа. Уарриорс-оос MVP Стифен Көрри 14 оноо авсан бөгөөд 3-ийн шугамны араас 12 шидэж ердөө 1 хийсэн бөгөөд 139 тоглолт дараалан 3-аас хийгээд байсан амжилт нь зогсох тун дөхөв. Тоглолтод Сплаш ахан дүүс маш муу шидсэн бөгөөд энэ нь тэдэн дээр хийсэн Дэнни Грийн, Тони Паркер, Кавай Леонард нарийн хамгаалалтын ач тус юм. Клей Томпсон 15 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд Уарриорс багаараа 3-ийн зайнаас 24 хувьтай шиджээ.

Харин Спөрсөөс Ламаркус Алдриж гайхалтай байж 26 оноо 13 с.б.а гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 18 оноо 14 с.б.а Борис Диав 14 оноо 8 с.б.а гүйцэтгэсэн ба том залуус нь оноон дээр ажиллаж жижиг залуус нь хамгаалалт дээр ажилласан гэж хэлж болно. Спөрс багаараа 14 удаа довтолгооны с.б.а хийсэн ба хамгаалалт гэж юу байдагыг бүрэн утгаар нь харууллаа. Ингэснээр Уарриорс-ын амжилт 62-7 болж байгаа бөгөөд түүхэнд нэрээ үлдээхийн тулд үлдсэн 13 тоглолтондоо ердөө 3 хожигдох эрхтэй болж байна. Хоёр багийн үлдсэн 2 тоглолт Монголын цагаар 4 сарын 8, 11 нд гэсэн их ойрхон тоглох хувиартай байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн