Монгол улсын боксын спортын алдартнууд цуврал



Монгол боксын спортын ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, ОУ-ын сонирхогчдын холбоо (AIBA)-н 3 одтой шүүгч, ОУХМ Цэвэгсүрэнгийн Нандигжав 1959 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт мэндэлжээ.

Ц.Нандигжав дасгалжуулагч 1977 онд Х.Алтанхуягийн удирдлага дор анх боксын спортоор хичээллэж эхэлсэн байна. 57-60 кг-н жинд өрсөлддөг байсан бөгөөд 1983 оны Бүх Ард түмний 1981 оны УАШТ-ний хүрэл, Улаанбаатарын цом ОУ-ын тэмцээний мөнгө, хүрэл, Улаан-Үд хотын “Байгал” ОУ-ын тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан.

Харин 1986 оноос шүүгчийн албанд ажиллаж эхэлсэн. Ингээд 1999 онд Азийн боксын холбооны шүүгч, 2002 оноос ОУ-ын сонирхогчдын боксын холбооны шүүгчийн цол зэргийг биелүүлж байсан. Өдгөө тэрээр Олимп, ДАШТ болон бусад тив, дэлхийн олон тэмцээнийг дэнслээд байна. Энэ хугацаанд олон орны шүүгч нартай мөр зэрэгцэн ажиллаж Монгол эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөөр яваа шилдэг шүүгч юм. Ц.Нандигжавын зүтгэлийг үнэлэн 2014 оны 12 сард Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн