Х.Лоренцо нээлтийн гараанд түрүүллээ



Мото спортын 2016 оны ДАШТ өнгөрсөн амралтын өдөр Катар улсын Гранпри уралдаанаар эхэллээ. MotoGP ангилалд 5 багийн 20 тамирчин уралдаж, “Ямаха” багийн Испани нисгэгч Х.Лоренцо тэргүүн байр эзэлжээ. Х.Лоренцо байрлал тогтоох гараануудад ч хурдан байсан бөгөөд Ням гарагт болсон уралдаанд мөн хурдан байж улирлын нээлтийн гарааны ялагч болсон байна. Өнгөрсөн улирлын аварга Х.Лоренцо энэ өдөр нийт замаа 42 мин 28.452 сек-д туулснаар ялагч болсон. Түүний арас “Дукати” багийн Итали тамирчин А.Довициозо, “Хонда” багийн Испани тамирчин М.Маркуэз нар оржээ. Харин тэмцээнийг “Априлиа” багийн С.Бради, “Дукати” багийн Л.Баз, А.Ианноне, Ё.Хернандез, Д.Петруччи болон “Хонда” багийн К.Крутчлов нар дундаас нь орхисон. Ийнхүү мото спортын 2016 оны улирал эхэлж байна. Дараагийн гараа 4 сарын 3-нд Аргентиний Гранпригээр үргэлжилнэ.

  • Х.Лоренцо /Ямаха/ - 42 мин 28.452 сек
  • А.Довициозо /Дукати/ - 42 мин 30.471 сек
  • М.Маркуэз /Хонда/ - 42 мин 30.739 сек
  • В.Росси /Ямаха/ - 42 мин 30.839 сек
  • Д.Педроза /Хонда/ - 42 мин 42.535 сек

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн