Ноён трипл дабл



Өрнөд бүсийн 3 байранд 48-22 амжилттай яваа Оклохама Сити Тандер өнөөдөр талбай дээрээ бүсийнхаа 7 байранд 35-35 амжилттай байгаа Хюстен Рокетс-ыг хүлээн авч тоглолоо.

Тоглолт тун өрсөлдөөнтэй байсан ба талбайн эзэд 111-107 харьцаатай хожил байгууллаа. Тандер-ын эсрэг сүүлийн 4 тоглолтдоо 35.5 оноог дунджилж байгаа Жеймс Харден өнөөдөр 24 оноо 16 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Дуайт Ховард 16 оноо 13 с.б.а-аар удаалжээ. Мөн гарааны холбон тоглогч Патрик Беверли 16 оноо, Тревор Ариза 13 оноогоор тус тус багтаа хувь нэмрээ оруулжээ. Харин талбайн эздээс багийн лидерүүд болох Кевин Дюрант 23 оноо 7 с.б.а, Рассел Уэстбрүүк 21 оноо 13 с.б.а 15 о.д гүйцэтгэж  улирлын 15 карерын 34 дахь трипл даблаа гүйцэтгэлээ. Одоо түүнд агуу Мэжик Жонсон-ы 1988-1989 оны улиралд 17 трипл дабл хийсэн гайхалтай үзүүлэлтийг гүйцэхэд 2 трипл дабл дутуу байна. Мөн Дион Уэйтерс 17, Серж Ибака 15 оноо тус тус авчээ. Кевин Дюрант 56 тоглолт дараалан 20-оос дээш оноо авсан гэсэн амжилтаа ахиулсаар байна. 2 багийн үлдсэн нэг учраа 4 сарын 4-нд Рокетс-ын талбайд болно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн