Харден-ы энэ улирлын 3 дахь трипл дабл багаа чухал хожилд хөтөллөө



НБА-ийн улирлын тоглолт дуусахад багуудад 10-н тоглолт дутуу үлдээд байгаа энэ чухал үед багууд плей-оффд орохын төлөө бүх хүчээ дайчилж байгаа нь ойлгомжтой. Тэдний нэг болох Өрнөд бүсийн 7-р байранд 36-37 гэсэн амжилттай байгаа Хьюстен Рокетс өөрсдийн Тоёота Центрдээ Дорнод бүсийн толгой хэсгээр гарах нь нэгэнт ойлгомжтой болсон Торонто Репторс-ыг хүлээн авч тоглолоо.

Талбайн эздээс багийн лидер Жеймс Харден 41 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 32 оноо 11 с.б.а 13 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэнээс гадна энэ улирлын 3 дахь трипл даблаа хийлээ. Мөн багийн бусад тоглогчид ч гэсэн сайн тоглолтоо үзүүлсэн бөгөөд Хятдын Лигээс буцаж ирээд гялалзаж байгаа Майкл Бийсли 12 довтолгооноос 9-ыг нь амжилттай болгож 21 оноогоор багтаа тус хүргэжээ. Гарааны холбон тоглогч Патрик Беверли 17 оноо 5 о.д гүйцэтгэлээ. Эсрэг талаас Репторс-ын шилдэг хослол болох Демар ДеРозан , Кайл Лаури нарын тоглолт өнөөдөр тааруу байсан. Демар ДеРозан 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Литви залуу Ионас Валенчунас 16 оноо 18 с.б.а хийж удаалжээ. Харин Кайл Лаури тун даруухан тоглолт үзүүлсэн бөгөөд 41 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 15 оноо 8 о.д гүйцэтгэсэн.  Хоёр баг улиралд 2 удаа таарч тоглосон боловч Репторс хоёууланд нь хожигдол амслаа. Ингэснээр хожил болгон үнэтэй энэ үед Рокетс талбайдаа тун чухал хожил авч дор байгаа Даллас Маверикс-аас  1 хожлын илүүтэй боллоо.

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн