Уарриорс энэ улиралд 938 удаа 3-с хийж НБА-н рекорд амжилтыг эвдлээ



Өнөө цагийн хамгийн шилдэг 2 мэргэн буучид нэгт багт байна гэдэг бол гайхалтай тохиолдол. Тоглосон тоглолт бүртээ шинэ дээд амжилтуудыг эвдсээр байгаа Голден Стейт Уарриорс-ын хамгийн их эвдхийг хүсч байгаа рекорд бол 1995-1996 оны Чикаго Бүллс-ийн тогтоосон 72-10 гэсэн гайхалтай амжилт гэдэг нь ойлгомжтой. Одоо тэдэнд ердөө 10 тоглолт үлдсэн байгаа бөгөөд үүний 8-д нь хожиход л тэд түүхэнд нэрээ үлдээнэ. Гэвч тэдний замд Сан Антонио Спөрс, Мемфис Гриззлес, Юта Жазз зэрэг хүндхэн багууд хүлээж байгаа.

Өнөөдрийн тоглолт Оракл Аренад болсон ба өндөр оноо авалттай тоглолт болж өнгөрлөө. Уарриорс 128-120 харьцаатайгаар бүсийнхээ 8-р байранд бичигдэж байгаа Даллас Маверикс-ыг буулгаж авлаа. Хоёр баг плей-оффд таарах магадлал маш өндөр байгаа бөгөөд улиралд нийт 4 таарч тоглосноос 3т нь Уарриорс хожил байгуулсан. Өнөөдрийн тоглолтонд Уарриорс багаараа 21 удаа 3-с хийж энэ улираллд нийт 938-ыг амжилттай болгоснооро  түүхэн рекорд эвдсэн юм. Стефен Көрри 12/5,  Клей Томпсон 16/9, Дрэймонд Грин 5/3, Барнс, Барбоса, Спейтс, Кларк нар тус тус 1 удаа 3-с хийж рекорд эвдэхэд гар бие оролцлоо. Клей Томпсон 40 оноогоор багаа тэргүүлсэн бол Стефен Көрри 33 оноо тус тус авчээ. Харин Даллас-аас Уэсли Маттевс 26 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд Бариа, Вилланова, Фелтон , Лий, Пачулиа, Андерсон гэсэн тоглогчид 10-аас дээш оноо авчээ. Өнөөдрийн тоглолтонд багийн домог Дөрк Новицки тоглоогүй бөгөөд дасгалжуулагч Рик Карлайл түүнийг амраахаар шийдсэн. Бас нэг онцлох зүйл нь өнгөрсөн жил Уарриорс багтай аварга авч байсан Дэвид Ли өнөөдрийн тоглолтонд аваргын бөгжөө гардан авсан явдал байлаа.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн