Монгол улсын боксын спортын алдартнууд цуврал



Монгол улсын боскын спортын ГАВЬЯАТ ТАМИРЧИН, Олимп, ДАШТ-ний хос медальт, мэргэжлийн боксын тамирчин Нямбаярын Төгсцогт 1992 оны 6 сард Улаанбаатар хотод мэндэлжээ.

Н.Төгсцогт гавьяат 14 настайдаа “Алдар” спортын хороонд, МУ-ын Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор 2006 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн. Гавьяат тамирчин Н.Төгсцогт бол 17-хон насандаа ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байсан бол 20 насандаа Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Дөнгөж 20 насандаа Олимп, ДАШТ-нээс медаль хүртэнэ гэдэг хүссэн хүн бүрийн хүрэх амжилт биш юм.

Гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшийн шавь Н.Төгсцогт боскын спортоор хичээллээд 2-хон жилийн дараа ОХУ-ын Сахад болсон “Азийн хүүхдүүд” спортын наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Мөн ондоо Улаанбаатар хотноо болсон ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль хүртэж хоёр жилийн дотор ОУ-ын тэмцээнээс 2 медаль хүртсэн. Энэ бол түүний ямар ирээдүйтэй боксчин болохыг харуулсан юм. Үүнийгээ ч нотлон харуулж 2009 онд Миланд болсон ДАШТ-ний финалд шалгарсан юм. 2009 онд ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт тэр жилдээ Монгол улсын гавьяат тамирчин цол хүртснээр хамгийн залуу насандаа гавьяат цолыг хүртсэн хүн болон үлдсэн.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: 2012-Лондон 52 кг мөнгө
  • ДАШТ: 2009 онд мөнгө
  • ААШТ: 2009 онд хүрэл

Мөн бусад ОУ-ын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Н.Төгсцогт гавьяат Олимп, ДАШТ болон Тивийн АШТ-нээс медаль хүртсэн. Харин түүнд Азийн наадмын медаль л дутуу байсан. Үүнийгээ гүйцэлдүүлэхээр Инчон-2014 Азийн наадамд очсон ч шөвгийн 8-д эзэн орны тамирчинд шүүгчийн тусламжтайгаар хожигдсноор Тивийн наадмын медалиа хүртэж чадаагүй. Ингээд Н.Төгсцогт гавьяат 2015 оны 1 сараас мэргэжлийн бокст хүч үзэхээр болсон. Өдгөө тэрээр 4 тулаан хийснээс дөрвүүлэнд нь ялалт байгуулаад байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн