Мөнхийн өрсөлдөгчид плей-оффын эхний шатанд таарлаа



Эхний шатанд учраа таараад байгаа СБЛ Хасын Хүлгүүд - Дархан Гарьд багуудын тоглолт үзэгч бидний хувьд ч гэлтгүй сагсанбөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд жинхэнэ гал гарсан өрсөлдөөн болно гэдэгт итгэлтэй байна. Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо супер лигийг 2011 оноос зохион байгуулж эхэлсэнээс хойш Гарьд - Хүлгүүд гэсэн цувралыг та бид плей-оффд өмнө нь 2 удаа харж байсан. Цувралд Гарьдууд финалд болон өмнө жилийн плей-оффын 2-р шатанд таарч тус цувралуудад Гарьдууд илүүрхэж нэг ёсондоо Хүлгүүдийг гаргаадагүй байсан гэхэд болно. Лигийн хүчирхэг 2 баг энэ плей-оффд таарах эсэх нь Ирвэс-Харцага багуудын  тоглолтоос хамаарах болсон юм.

Улирлын сүүлийн тоглолтонд Харцага баг санаатай хожигдосноор 4-р байр луу орж харин Хүлгүүд 3-р байраар Гарьдтай таарсан. Харцагын хийсэн энэ үйлдэл нь Гарьдуудыг ямар эвгүй баг гэдгийг харуулж байна.

Гарьдуудын лидер, шигшээ багийн гол тоглогчдын нэг О.Ууганбаяр плей-оффд багтайгаа эргэн нэгдэж буй нь Гарьдуудад сайн мэдээ болж байгаа нь ойлгомжтой. Ууганбаяр улирлын тоглолтонд бэртэл авч сар гаран хугацаанд талбайд гараагүй байгаа нь түүний тоглолтонд  хэрхэн нөлөөлхөөс их зүйл хамаарна. Гарьдуудын шилдэг легионер Энтони Жонс 23.0 оноо авалтаар багаа тэргүүлж байгаа бол Жордан Ричард 17 с.б.а лигийг тэргүүлж байгаа. Мөн тэдний бүрэлдэхүүнд лигийн шилдэг шидэгч нар болох Мөнхболд, Колмен нар байгааг онцлох хэрэгтэй. Монголд гурав дахь жилдээ тоглож байгаа шилдэг холбогч Энтони Жонс энэ цувралд багаа удирдан тоглохоос гадна эсрэг багийнхаа хамгаалалтыг бүрэн задлан шидэгч нараараа шидүүлж тоглох нь Гарьдуудын гол зэвсэг болох байх.

Лигийн 4 удаагын аварга СБЛ Хасын Хүлгүүд 12-9 гэсэн амжилттайгаар 3-р байраар плей-оффд шалгарсан. Хүлгүүдийн ээлж дараалласан алсын зайн шидэлтүүд цагирагт орсоор байвал Хүлгүүд тус цувралд ялах бүрэн боломжтой баг.

Хүлгүүдийн бүрэлдэхүүнээс Золжаргал, Отгонмөнх, Сэргэлэн, Билгүүн, Корбин, Батжавхлан гээд ихэнх тоглогчид нь шидэлт сайтайгаас гадна сэлгээний тоглогчдоороо Гарьдуудыг илүүрхэх магадлал өндөр байгаа. Гахцхүү Хүлгүүдийн сэлгээний тоглогчид тус цувралд хэрхэн тоглохоос бүх зүйл хамаарна. Сэргэлэн, Бямбадорж нараар толгойлуулсан Хүлгүүдийн сэлгээ лигт хамгийн хүчирхэгт тооцогддогт маргах зүйл байхгүй. Мөн тэдний бүрэлдэхүүнд нуруулаг, тэсрэлттэй Марвел Харрис, Акажоби гэсэн шилдэг легионерууд байгаа. Харин Харрис эхнээсээ алдааны асуудалд ороод эхэлвэл тоглолт эсрэгээрээ эргэх өндөр магадлалтай. Тиймээс Хүлгүүд хамгийн шилдэг хамгаалагчдын нэг болох Харрис-ыг аль болох алдааны асуудлаас хол байлгах хэрэгтэй. Хүлгүүд-Гарьд гэсэн мөнхийн өрсөлдөөнтэй 2 багийн аль нь цааш аялалаа үргэлжлүүлэх вэ? гэсэн сонирхолтой тоглолт биднийг хүлээж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн