Торонто Рэпторс улирлын түүхэн 50 дахь хожилоо байгууллаа



Канад улсын ганц төлөөлөл Торонто Рэпторс өөрсдийн талбай болох Эйр Канада центрдээ Атланта Хокс-ыг хүлээн авч улирлын 50 дахь хожилоо байгууллаа. Энэ нь багийн түүхэнд нэг улиралд авсан хамгийн олон хожил болж байгаа юм. Энэ улиралд гайхалтай байгаа Рэпторс дорнод бүсээс плей-оффд 1 юмуу 2-оор гарах нь бараг ойлгомжтой болж байгаа.

Өнөөдрийн тоглолтонд багийн лидер Демар ДеРозан гайхалтай байж багаа 26 оноогоор тэргүүлсэн бол багийн нөгөө од Кайл Лаури 17 оно 10 о.д гүйцэтгэж багаа хожилд хөтөллөө. Төвийн тоглогч Ионас Валенчунас 19 оноо 9 с.б.а гүйцэтгэж дабл дабл хийхэд ганцхан самбар дутлаа. Гарааны хүчний довтлогч Луйс Скола баруун өвдөгний бэртлийн улмаас тус тоглолтыг өнжсөн. Харин эсрэг багаас Жефф Тиг 18 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Тим Хардвэй Жуниор 15 оноо, Дэннис Шродер 13 оноо авсан. Атланта Хокс-ын нийт 15 тоглогчийн 12 нь өнөөдөр талбайд гарсан бөгөөд Тиаго Сплитер, Ламар Патерсон, Валтер Таварес гэсэн 3 тоглогч талбайд гараагүй. Хокс 4-р үед багаараа тун сайн тоглож 30 оноо авсан бөгөөд эхний гурван үед оноогоор хожигдсон нь тэдэнд том асуудал болсон. 2 баг улиралд нийт 4 таарч тоглох ёстойгоос 3т нь Рэпторс ийнхүү илүүрхлээ. Үлдсэн нэг учраа нь 4 сарын 8-нд Хокс-ын Филипс Аренад болно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн