Дорнодын морьтон цэргүүд Хокс-ыг талбайд нь буулгаж авлаа



Дорнод бүсийн шилдэг баг Атланта Хокс өөрсдийн талбай болох Филипс Аренадаа бүсийнхээ 1-р байранд 54-22 амжилттай явж байгаа Кливленд Кавальерс-ыг хүлээн авч тоглолоо. Нэгэнт плей-оффд гарах нь ойлгомжтой болсон 2 багийн тоглолт үндсэн цагт 96-96 харьцаатай тэнцэж тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр болсон. 

Кавальерс эхний хагаст оноогоор илүү дуусгасан бол Хокс 2-р хагаст тоглолтоо бүрэн олж оноогоор илүү дуусгаж чадсан. Өнөөдрийн тоглолтонд нэгэн амжилт эвдэгдсэн нь Леброн Жеймс 29 оноо авч домогт Оскар Робертсонг оноо авалтаар гүйцэж 11-р байранд орж ирлээ. Зөвхөн оноо авалт гэлтгүй 16 с.б.а, 9 о.д гүйцэтгэж трипл дабл хийхэд ганцхан о.д дутлаа. Багийн залуу од Кайри Өрвин 20 оноо 6 с.б.а 7 о.д гүйцэтгэсэн бол Шумперт, Смит, Лав нар 10-аас дээш оноо авч багаа хожиход том тус хүргэсэн. Талбайн эзэд 2-р хагасаас тоглолт болон хамгаалалтандаа сайн ажиллаж оноог нөхсөн боловч нэмэлт цагт өрсөлдөгчдөөс 2 оноо дутуу авснаар 110-108 харьцаатай харамсалтай ялагдал хүлээлээ. Багийн гол тоглогчид сайн тоглосон бөгөөд Пол Милсап 29 оноо 12 с.б.а, Жефф Тиг 28 оноо 9 о.д , Ал Хорфорд 14 оноо 9 с.б.а гүйцэтгэсэн. Харин Хокс-ын сэлгээний тоглогчид оноо авалтан дээр тааруу ажилласан. Ингэснээр улиралд 3 таарч тоглох ёстойгоос Хокс 2т нь хожигдол амслаа. Хоёр багийн үлдсэн нэг учраа нь 4 сарын 12-нд Кавальерс-ын талбайд болно. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн