Харцагууд багаараа сайн тоглож цувралыг тэргүүлж эхэллээ



Альянс Тех Харцага баг эхний тоглолтонд Мон Алтиус Смарт-ыг 102-95 харьцаатай илүүрхлээ. Хоёр багийн өрсөлдөөн Харцагын талд бүрэн явж байсан ч Смарт ямар хүчтэй баг гэдгээ тоглолтын 4-р үед бүрэн харуулж 20 хүртэл тасраад байсан оноог бариж чадсан. Смарт-ын довтолгоо үр дүнгээ өгч байсан ч Харцагын довтолгоо хамгаалалт сайн байж тоглолтын төгсгөлийг илүү тавьсан гэж хэлж болно.

Харцагаас багийн холбогч Баттөр 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Гесиаковски 18 оноогоор багтаа тусалжээ. Тэд багаараа 18-н довтолгооны самбараас бөмбөг авсан нь 2 дахь боломж ямар их гаргасныг харуулж байна. Гэхдээ Смарт самбарт илүүрхүүлээгүй бөгөөд өөрсдөө ч гэсэн довтолгооны самбараас 15 бөмбөг авж чадсан. Смарт-ын самбарын тоглогч Цэрэнбаатар 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Гансүх 21, Моррис 16, Ханкерсон 14 оноо тус тус авчээ. Нөгөө талд Харцагын холын зайн шидэлтүүд Смарт-аас  илүү байсан ба 10 холын зайн шидэлтийг амжилттай болгож харин Смарт ердөө 2 холын зайн шидэлтийг байндаа тусгасан нь хожигдох гол шалгаан болсон. Смарт 3-р үеийн төгсгөл болон 4-р үеийн эхлэлд хүчтэй дайралт хийсэн боловч самбар руу илүүтэйгээр довтлох нь тэдэнд хэрэгтэй байлаа. Ямартай ч энэ цувралд 2 багийн тоглолт гал гарна гэдгийг тус тоглолотноос харсан байх.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн