Уарриорс-ын Оракл Арена хожигдол гээчийг амслаа



Тоглосон тоглолт бүрдээ түүхэн амжилтыг эвдсээр байгаа Голден Стейт Уарриорс талбай дээрээ 54 дараалласан хожил гэсэн гайхалтай үзүүлэлттэйгээр дорнодын шилдгүүдийн нэг Бостон Селтикс-ыг хүлээн авч тоглолоо. Өмнөх таарч тоглосон тоглолт нь 2 удаа нэмэлт цаг сунгасан ямар гайхалтай болсныг бид мэдэж байгаа.

Тэгвэл өнөөдрийн тоглолт ч гэсэн гайхалтай байсан ба Уарриорс талбай дээрээ Селтиксд 109-106 харьцаатай үнэхээр харамсалтай ялагдал амслаа. Ихэнх үзэгчид Уарриорс-ыг 72-10 рекордыг эвдээсэй гэж хүсэж байсан нь ойлгомжтой. Гэвч улирал дуусч плей-офф дөхөөд байгаа энэ үед баг болгон плей-оффд орохын төлөө амь тавин тэмцэж байгаа нь тэдэнд рекорд эвдэхэд хүндрэлтэй тун байна. Гэвч ямар ч рекорд эвдэхэд маш их хүч хөдөлмөр гаргаж байж түүнд хүрдэг гэдэг нь Уарриорс-ын тоглолт бүр дээр л харагдаж байгаа. Эхнээсээ л тун өрсөлдөөнтэй явсан 2 багийн тоглолт эцсийн мөчид шийдэгдэх нь тодорхой болсон юм.

MVP Стефен Көрри сайн тоглолтоо үзүүлсэн бөгөөд 29 оноо 6 о.д, алсын зайн шидэлтийг 14-8 хийж багаа тэргүүлсэн. Багийн ноён нуруу Дреймонд Грин 16 оноо 9 с.б.а 7 о.д 6 б.таслалт гэсэн жигд тоглолт үзүүлсэн. Клей Томпсон өнөөдөр даруухан тоглолт үзүүлж 15 оноо авсан ба 2 алсын зайн шидэлтийг байндаа тусгасан. Бас тэднийг нэг том алдаа нь багаараа 22  бөмбөг алдалт хийсэн нь оноог тэнцүү явуулах гол хүчин зүйл байсан нь ойлгомжтой. Тэдний сүүлийн шидэлтийг цаг дуусах мөчид Харрисон Барнес хийсэн бөгөөд 2 шидэгчдээ ямар ч байрлалд байсан  бөмбөгийг өгсөн бол гайхамшиг болохыг ч үгүйсгэхгүй байлаа. 

Харин Селтикс-ын залуучууд өнөөдөр довтолгоо хамгаалалт дээр маш сайн ажиллаж ямар болохоо тод харууллаа. Багийн лидер Айзая Томас 22 оноо 6 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэн. Эван Турнер өнөөдөр тун алдах дургүй байсан ба 13 довтолгооноос 8-ыг нь амжилттай болгож 21 оноо авсан. Мөн Саллинжер, Бредли нар хамгаалалтан дээр маш сайн байж улмаар Бостон Селтикс улирлын 44 дахь хожлоо авч хүснэгтийн 6 байранд бичигдэж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн