Харцага бүх талаараа Смартаас илүү байна



Эхний тоглолтод хожигдсон “Смарт”-д хоёр дахь уулзалтад хожигдох эрхгүй талбайд гарсан. Нэгдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд хоёрдугаар үеэс “Харцага” оноогоор холдож эхлэв. Тэдний бөмбөгний шилжилт төгс байж, довтолгоогоо төвөггүйхэн цагаригт унагаж байлаа.

Э.Дөлгөөн “Смарт”-ын довтолгооны хөдөлгөх хүч болоод буй Моррисийг  тун сайн хамгаалж байв. Мөн тэрбээр довтолгоонд үр дүнтэй тоглож, алсын зайн шидэлтээр хөгжөөн дэмжигчдээ баясгаж байсан юм. Улмаар гуравдугаар үе дуусахад “Харцага” аль хэдийнэ 20 оноогоор тасарчээ. Сүүлийн 12 минутад “Харцага” тэргүүллээ хадгалсаар 113:97-гоор өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2:0 болгов. Одоо тэд ганцхан хожил авахад дараагийн даваанд хүч үзэх эрхтэй болно. “Смарт” тоглолтын турш 27 удаа бөмбөгөө алдсан нь хожигдол амсахад хүргэжээ. Тус тоглолтод “Харцага”-аас Блэйр 25, Акол 17, Э.Дөлгөөн 13 оноо авав. Харин “Смарт”-аас Моррис 28, Ханкерсон 20, Энхтайван 18 оноо авчээ. 2 багийн цувралын 3 дахь тоглолт маргааш буюу лхагва гарагт 20,00 цагаас Спортын төв ордонд явагдана.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн