Ремпэйж Жексон Беллатор-т эргэн ирлээ



Цагтаа Чак Лиддел-ыг унагаж UFC-н хагас хүнд жингийн аварга болж байсан Ремпэйж Жексон UFC-д эргэн ирж Бразилын Фабио Малдонадог шүүгчдийн шийдвэрээр ялаад байсан бол буцаад Беллатор холбоонд очиж туладхаар боллоо.

Энэ нь түүнд нилээдгүй их мөнгө санал болгосныг харуулж байна. Тэрээр нас явж байгаагаас гадна холимог тулааны карьер нь уруудаж байгаа тамирчин юм. Ремпэйжд аваргын бүсийн тулаанаас илүү мөнгөний тулаан илүү хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байна. Гэхдээ Беллатор холбооны аваргын бүс авах боломж одоог хүртэл түүнд байсаар байгаа. Учир нь тэрээр Беллатор холбооны шилдгүүд болох Кинг Мо, Кристиан Мпумбу зэрэг тулаанчдыг ялаад амжсан. Өөрийн этгээд зан араншингаар үзэгчдийн танил болсон Ремпэйж-ийн энэ удаагийн өрсөлдөгчөөр Японы урдаа барьдаг шилдэг тулаанчдын нэг Сатоши Иши тулалдхаар боллоо. Иши холимог тулааны ертөнцөд 20 тулаан хийсэн туршлагатай тулаанч бөгөөд сүүлийн тулаанаа Райзин холбоонд хийж хүнд цохилтоор ялагдал хүлээсэн. 2 тулаанчын тулаан мэдээж үдшийн гол тулаан байх нь ойлгомжтой бөгөөд Ремпэйж ялах магадлал тун өндөр байгаа юм. Тулаан Беллатор:Динамит2 дээр 6 сарын 25-нд болохоор зарлагдлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн