2016 өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ТСБТСДСургууль  1 байр эзэллээ



Монголын хүндийн өргөлтийн холбооноос алтан түнш "Hunnu air" компанийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 03.01-ний  өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймаг болон “Алдар”, “Хүч” хороо, Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль, Багануур дүүргийн нийт 11 байгууллагын 100 гаруй өсвөрийн тамирчид оролцжээ.48 кг-ын жинд ТСБТДС-ийн тамирчин, спортын мастер Б.Тунгалаг огцом өргөлтөөр 60, түлхэлттэй өргөлтөөр 75, нийлбэрээр 135 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзлыг биелүүлжээ.

Н.Шижир-Эрдэнэ /11в ангийн сурагч/ +77кг жинд - Алтан медаль

О. Дархижав /11в ангийн сурагч/ - Алтан медаль

Б. Тунгалаг /11в ангийн сурагч / 48кг жинд - Алтан медаль

н .Болорчимэг /12в ангийн сурагч /58кг жинд - Мөнгөн медаль

Төгс-Эрдэнэ /5а ангийн сурагч / 36кг жинд - Мөнгөн медаль

Цэндлигдэн /6бангийн сурагч / 36кг жинд - Мөнгөн медаль

Г.Энэрэл /8б ангийн сурагч /63кг жинд -Мөнгөн медаль

Ц.Цолмон /11г ангийн сурагч / 77кг жинд Хүрэл медаль

Даваацэрэн /6б ангийн сурагч / 36кг жинд - Хүрэл медаль тус тус хүртлээ. Нийт багийн дүнгээр 1 байр эзэллээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн