Плей-Оффын өмнө : Альянс Тех Харцага – Төв Ургац



Альянс Тех Харцага  Төв Ургац

2015-2016 оны улиралд 13-8 гэсэн амжилттай лигийг тэргүүлж плей-оффд 1-р байраар гарсан Төв Ургац баг нөгөө талд плей-оффд 4-р байраар гарч Мон-Алтиус Смарт багийг 3-0 ээр шүүрдэж гарч ирсэн Харцага гэсэн багуудын хооронд тулаан өрнөхөөр боллоо.

Эхний цувралд Харцага өрсөлдөгчөө бүх талаараа илүүрхэж цувралыг өөрсдөндөө илүү амар болгосон. Өнгөрсөн жилийн аваргууд энэ жил аваргаа хамгаалах нь тэдний гол зорилго. Нөөц, туршлага ихтэй Харцагын хувьд энэ цуврад тун хүнд болох нь гарцаагүй. Учир нь Төв Ургацын бүрэлдэхүүнд лигийг оноо авалтаар тэргүүлж байгаа шилдэг легионер Крис Жонс байгаа. Тэрээр зөвхөн Төв Ургацын хөгжөөн дэмжигчид гэлтгүй Монголын сагсанбөмбөг сонирхогч хүүхэд залуучуудын дэмждэг, хамгийн их  тоглолтыг нь үзэхийг хүсэн хүлээдэг тоглогч болоод байгаа.

Мөн Режжис Онукамуче Төв Ургацын самбарыг манаж байгаа тохиолдолд тэдний өөдөөс орно гэдэг биелэшгүй даалгавар мэт болоод байгаа нь нууц биш. Энэ 2 легионер Харцагын гол анхаарлаа хандуулах ёстой тоглогчид бөгөөд Дэлгэрням, Ганболд, Мөнхтөр гэсэн гарааны тоглогчдыг анзаарахгүй байж болохгүй. Тэд хийх ёстой зүйлээ бүрэн дүүрэн биелүүлж явсаар плей-оффд 1-р байраар гарсан гэдгийг санах хэрэгтэй. Энэ улирлын тэргүүн тоглогчоор (MVP) Крис Жонс тодрох магадлал маш өндөр байгаа бөгөөд тэрээр зөвхөн оноо авалт гэлтгүй оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт зэрэг бүх үзүүлэлт жигд сайн байгаа нь энэ шагналыг авхад түүнд маш том тус хүргэж байна. Нөгөө талд Харцага эхний цувалд тоглосон шигээ багаараа сайн тоглолтоо үзүүлж эсрэг багаа аль болох бага тоглуулж өөрсдөө тоглолтыг удирдаж явуулах хэрэгтэй.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн