Плей-Оффын өмнө : SBL Хасын Хүлэгүүд – Баянгол Сентоза Ирвэсүүд



SBL Хасын Хүлэгүүд  Баянгол Сентоза Ирвэсүүд

Энэ улирлийн плей-оффын тоглолтууд үнэхээр гал гарсан Монголын сагсанбөмбөгийн түүхэнд тодоос тод дурсагдан үлдэхүйц тоглолтууд болж байгаа нь гайхалтай.

Үүний хамгийн тод жишээ бол плей-оффын эхний тойрогт таарсан SBL Хасын Хүлэгүүд болон Дархан Гарьд багуудын цуврал байлаа. Хэдий Хүлэгүүд цувралд эсрэг багаа шүүрдсэн боловч Гарьдууд 3-н тоглолт дараалан  гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж энэ тэнцүү тоглолт гаргасан тэднээр бахархах хэрэгтэй. Эхний шатанд тун хүнд тоглолт хийсэн Хүлэгүүд 2-р шатанд Ирвэсүүдтэй таарч тоглохоор болсон. Ирвэсүүдийн хувьд плей-оффд 2-р байраар гарсан бөгөөд амралт ихтэйгээр энэ цувралд орж ирж байгаа. Монголын урдаа барьдаг тоглогчид болох Санчир, Билгүүн нар өөрсдийн багаа тэргүүлж тоглох бөгөөд гал гарсан цуврал болох нь ойлгомжтой. Хүлгэгүүд плей-оффын эхний учраанд Гарьдуудыг сэлгээний тоглогчдоороо илүүрхсэн бөгөөд Ирвэсүүдийг ч бүрэн илүүрхэх боломжтой.

Монголын Үндэсний Супер лигт нэг баг дээд тал нь 3-н легионер тоглогчтой байх ёстой бөгөөд Ирвэсүүдийн бүрэлдэхүүнд Майк Андерсон, Дилан Брювер гэсэн 2 легионертой тоглох болно. Энэ нь тэдний нэг сул тал болж байгаа бөгөөд самбарт бага зэрэг илүүрхүүлэх боломжтойг харуулж байна. Гэхдээ Санчир, Брювер гэсэн урд талын шугамын шилдэг хослол Ирвэсүүдэд байгаа нь тэднийг хөдөлгөх гол хүчин зүйл болж байна. Эсрэгээрээ Хүлэгүүдийн бүрэлдэхүүнд Монгол улсын шигшээ багийн цөм болсон тоглогчид (Билгүүн, Сэргэлэн, Бямбацогт, Золжаргал, Отгонмөнх ) нилээдгүй байгаа бөгөөд тэдний легионер тоглогчдыг ямар хурдтай, тэсрэлттэй гэдгийг бид өмнөх цувралаас сайн харж авсан. Ямартай ч тус цувралд  Билгүүн-Санчир гэсэн гайхалтай өрсөлдөөн болох нь ойлгомжтой.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн