Спрайт лигийн бүх оддын тоглолт "Сайн үйлсийн аянаар дууслаа"



10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн том СПРАЙТ СУПЕР ЛИГ-ийн БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ 2016 оны 04-дүгээр сарын 09-нд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж сайн үйлсийн аянаар өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь ажилчин, оюутан залуусыг чөлөөт цагаа эрүүл, амьдралын зөв хэв маягтай, үр бүтээлтэй, спортлогоор өнгөрөөнгөө нийгэмдээ сайн үйлсийг уриалах, дэлгэрүүлэх, түүнд гар бие оролцох боломжийг олгодгоороо онцлогтой билээ.

Бүх оддын тоглолтын шилдгүүдээр:

  • Үнэ цэнэтэй тоглогчоор: З. Энх-Учрал (Отгонтэнгэр Их Сургууль) –

Слэн Данк тэмцээний аваргаар:

  • Б. Болдбаатар (Сити) болон Ryan Gesiakowski (Үндэсний супер лигийн Альянс Тех Харцага) нарийн хослол 

Холын зайн шидэлтийн аваргаар:

  • Б. Номгон (Ар Гоулд Андхо)

Ур чадварын тэмцээний аваргаар:

  • Б. Золбаяр (Сүхбаатар)

Багийн тэмцээний аварга багаар:

  • Ганзам Бүргэдүүд тус тус тодорлоо.

Сагсан бөмбөгчид дахин нэг удаа сайн үйлсийн аянд гараа сунгаж “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын шагналын сан болох 2,500,000₮-өөр Эх барих Эмэгтэйчүүдийн эмнэлгийн (Эх нялхсын эмнэлэг) Яаралтай түргэн тусламжийн төвд нэн шаардлагатай байдаг багаж хэрэгсэл, гэрлийг авч өглөө.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эрүүл мэндийг үзэх, мэс заслын үед ашиглагддаг хажуугийн 6 ширхэг гэрэл, өвчлөлийн үзүүлэлтийг хэмждэг “pulse-oxymeter” хэмээх багажуудыг хандивласан юм. Яаралтай түргэн тусламжид одоо ашиглагдаж буй гэрэл нь хуучин Орост үйлдвэрлэгдсэн, зөөвөрлөх боломжгүй овор хэмжээ ихтэй, хүрэлцээгүй байдаг байсан. Одоо бид шинэ гэрэл, өвчлөл хэмжигч багажтай болсон нь эмч бидний ажилд болон нярай хүүхэд болон эхэд маш чухал, хэрэгтэй зүйлс ба сагсан бөмбөгчид, Спрайт лигийн тамирчид сайхан сэтгэлээ сунган бэлэглэсэнд талархалаа илэрхийлж байлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн