Баярцогт: Манайх тийм ч сайн тоглосонгүй



Хүснэгтийн хоёроор плей-оффд шалгарч эхний шатыг өнжсөн “Сентоза Ирвэсүүд” хагас шигшээд хүчирхэг “Хүлгүүд”-тэй учраа таарсан юм. Тус тоглолтод “Ирвэсүүд” лидер Т.Санчир оролцсонгүй. Ийм хариуцлагатай үед багийн лидер нь байхгүй гайхах үзэгчид цөөнгүй байсан юм. Улмаар эхний хоёр үед “Ирвэсүүд” учраа олж чадсангүй. Тэднээс бөмбөгний шилжилт, хамгаалалт, довтолгоонд бие биендээ тусалж байгаа зүйл огт харагдсангүй. Нэг үгээр “Ирвэсүүд”-ийн тоглолт бүрэн утгаараа уналтад орсон байв. Энэ боломжийг “Хүлгүүд” төвөггүйхэн ашиглаж, 53:41-ээр эхний хагаст илт илүүрхлээ. Энэ үед зарим үзэгчид тоглолтын орхин гарч байв. Гэхдээ СТО-ыг орхин явсан үзэгчид сүүлийн хагасыг тулааныг үзэж чадаагүйдээ үнэхээр их харамссан болов уу. Тоглолт гуравдугаар үеэс тун ширүүн өрсөлдөөний дор өрнөв. Энэ үеийн эхэнд Майк Андерсон гурав дараалан бөмбөг таслан багаа сэргээсэн юм. Мөн Д.Брювер багийнхаа довтолгоо сайн найруулж байлаа. Андерсон гурвын гадна шидэх гэж зогсохгүй оролт хийж байсан үр дүнгээ дороо өгөв. Тоглолт нь сэргэсэн “Ирвэсүүд” хамгаалалтад ч гайхалтай байсан гуравдугаар үеийн турш эсрэг багтаа 14-хөн оноо алдаснаас харагдах биз ээ. Тэд довтолгоонд багаараа 33 оноо авчээ. Улмаар энэ үеийг 74:67-гоор “Ирвэсүүд” тэргүүлж дуусгасан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр хожлын төлөө хоёр багаа бүх хүчээ дайчилсан бөгөөд эцсийн мөчид “Хүлгүүд” 99:94-өөр өрсөлдөгчөө хожин цувралыг тэргүүлж эхэллээ. Багийн лидер Т.Санчир байхгүй үед ширүүн өрсөлдөөн үзүүлснээс харахад “Ирвэсүүд” “Хүлгүүд”-д хүчтэй эсэргүүцэл үзүүлэх бололтой. Тэд энэ тоглолтын турш алсын зайнаас тун муу шидэж байсан нь хожигдох шалтгаан болсон юм. Багаараа 31 шидэж, ердөө гурвыг нь цагаригт оруулжээ. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Корбин 19, Харрис 18, Б.Билгүүн 17, Н.Золжаргал 12 онооо тус тус авав. Харин “Ирвэсүүд”-ээс Андерсон 29 оноо, 13 самбар, Брьювер 19, Э.Дорж-Арилд 18, Э.Цэвэлдорж 12 оноо тус тус цуглуулсан юм.   



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн