Марк Маркуэз Аустины гарааны ялагч



MotoGP уралдааны энэ оны 3 дахь гараа АНУ-ын Аустин дахь авто тойруулгад өнгөрсөн амралтын өдөр болсон. Аустинд болсон гараанд “Хонда” багийн Испани залуу М.Маркуэз хамгийн хурдан байлаа. Тэрээр урьдчилсан гараанд түрүүлээд байсан тэрээр Ням гарагт болсон уралдаанд полпозишн хийх эрхтэй болоод байсан. Ингээд Ням гарагт болсон уралдаанд тэргүүн эгнээнээс гарсан М.Маркуэз энэ өдөр тэргүүн байр эзэлсэн. М.Маркуэз ДАШТ-нийг маш сайн эхлүүлж байна. Тэрээр нээлтийн гараанд Катарт 3-р байранд ороод байсан бол Аргентин болон Америкийн Аустины гараануудад дараалан түрүүлээд байна. Тэгвэл Аустинд “Ямаха” багийн В.Росси осолд тэмцээнийг дундаас нь орхисон.

Аустины гараа:

  1. М.Маркуэз (Хонда)
  2. Х.Лоренцо (Ямаха)
  3. А.Ианноне (Дукати)
  4. М.Виналес (Сузуки)
  5. А.Эспаргаго (Сузуки)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн