Ц.Цэвэрбалын нэрэмжит улирлын шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Төв Ургац”-ын дасгалжуулагч Эрдэнэпүрэв авлаа



Улирлыг амжилтаараа тэргүүлсэн “Төв Ургац” цувралын эхний уулзалтад төгсгөл хийж чадалгүй хожигдсон. Хоёр дахь тулааны өмнө гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит улирлын шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Төв Ургац”-ын дасгалжуулагч Эрдэнэпүрэв гардан авсан юм. Тоглолтын нэгдүгээр үед “Ургац”-ын Крис Жонс шилдэг тоглолтоо үзүүлэн 11 оноо авлаа. Улмаар энэ үед баг нь “Харцага”-аас гурван оноо илүү авч, 24:21-ээр дуусгав. Хоёрдугаар үед “Харцага”-ын сэлгээний тоглогчид сайн тоглосон бол “Ургац”-аас Ла Куинтен Майлс, Крис Жонс нар багаа чирч байлаа. Тэгвэл гуравдугаар үеийн эхэнд “Төв Ургац” довтолгоонд гайхалтай байж, 15 оноогоор тэргүүлж эхлэв. Энэ үед “Харцага” талбайд Э.Дөлгөөн, Блэйр, Золзаяа, Цэнгүүнбаяр, Акол нарыг талбайд гаргав. Тэд бүтэн талбайн хамгаалалт авсан нь “Ургац”-ын хүнд байдалд оруулж байлаа. Гэхдээ онооны зөрүүг арилгаж чадалгүй явсаар энэ үед 63:72-оор “Ургац” тэргүүлэв. Сүүлийн 12 минутад “Харцага” сэргэж чадалгүй явсаар 100:85-аар ялагдал хүлээлээ. Ийнхүү “Төв Урга” хариу цохилт хийж цувралыг тэнцүүлэв. Хоёр багаас өөлөх зүйл төдийлэн харагдахгүй  байв. “Харцага” зарим гол тоглогчид тааруу тоглосон нь хожигдолд бага зэрэг нөлөөлсөн юм. Нэг онцлох зүйл байсан нь “Төв Ургац”-ын хөгжөөн дэмжигчид. Тэд сагсан бөмбөгийн нэг чухал хэсэг хөгжөөн дэмжигчид юм гэдгийг жинхэнэ утгаар харуулж чадсан. Багаа уухайлан дэмжиж байгааг хараад “Төв Ургац”-ынхан хожигдох эрхгүй гэж бодон тоглосон биз ээ. Тоглогчдын сэтгэлзүйг өргөж, багаа хожилд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “Төв Ургац”-ын фанатуудад баяр хүргэх хэрэгтэй. Тус тоглолтод “Ургац”-аас К.Жонс 29 оноо, 13 самбар, зургаан оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Түүнд Д.Дэлгэрням 19, Майлс 16 оноогоор тусалжээ. Харин “Харцага”-аас Блэйр 17, Гэсиаковски 14, Э.Дөлгөөн 12 оноо тус тус авав. Дараагийн уулзалтад баасан гаригт болно.  

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн