Х.Лоренцо багаа орхино



Мото спортын шилдэг тамирчин, MotoGP уралдааны Дэлхийн 3 удаагийн аварга, Испани залуу Хорхе Лоренцо энэ улирлыг өндөрлүүлээд “Ямаха” багаасаа явна гэдгээ мэдэгдлээ. “Ямаха” баг Дэлхийн 6 удаагийн аварга Итали залуу Валентино Росситой 2018 оны 3 сар хүртэл гэрээгээ сунгасан. Тэгвэл багийн бас нэг шилдэг тамирчин Х.Лоренцо багаа орхих болж байна. Өнгөрсөн жилийн аварга Х.Лоренцо Италийн “Дукати“ багтай 2 жилийн гэрээ хийжээ.

2008 онд анх Японы “Ямаха” багтай нэгдэж, 2010, 2012, 2015 онуудад Дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Энэ хугацаанд 41 удаа ялалт байгуулж, 97 удаа шагналын тавцан дээр гарч байсан. Ийнхүү 8 жил хүчин зүтгэсэн багаа орхиж байна. Ямартаа ч энэ цаг үеийн хоёр шилдэг тамирчид нэг багт хамтдаа хүчин зүтгэх хугацаа нь энэ жилээр өндөрлөж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн