Сагсан бөмбөгийн Евролигийн плэй-офф үргэлжилж байна



Евролигийн плэй-оффын хагас шигшээд тоглох багууд эхнээсээ тодроод байгаа билээ. Хагас шигшээд Туркийн Фенербахче, Испаний Лаборал Кутха болон Оросын ЦСКА Москва багууд шалгарч үлдсэн. Тэгвэл үлдсэн 1 эрхийн төлөө Оросын Локомотив Кубан болон Испаний Барселона Ласса багууд ширүүн өрсөлдөөн өрнүүлж байгаа билээ. Хоёр багийн цувралын 4 дэх тоглолт өчигдөр орой Испаний Барселона хотын “Palau Blaugrana” ордонд боллоо. Тус тоглолтонд зочин баг Локомотив Кубан баг 92-80 харьцаагаар өрсөлдөгчөө хожиж цувралыг 2-2 болголоо. Хожил байгуулсан Локомотив Кубан багаас Э.Рэндолф 28 оноо, 7 самбар, 2 ассист өгч багаа тэргүүлсэн бол В.Клавер 17 оноо, 10 самбар, М.Делэйн 15 оноо, 7 самбар, 7 ассист, К.Синглэтон 14 оноо, 3 самбар, М.Яннинг 10 оноо авсан байна.

Одоо хоёр багийн цувралын 5 дахь тоглолт ирэх долоо хоногийн Мягмар гарагт Оросын Краснадор хотноо болно. Цувралын 5 дахь тоглолтоор плэй-оффын хагас шигшээд өрсөлдөх багийн нэр тодорно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн