Бурмаа, Номуунцэцэг нар олимпийн эрх авч чадсангүй



Олимпийн эрх олгох "The first last chance" нэртэй тэмцээн энэ сарын 22-24 ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа. Өчигдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлж өнөөдөр, маргааш чөлөөт бөхөөр дуусна. Өнөөдрийн барилдаанд манай 2 бөх болох 48 кг-н жинд Ц.Номуунцэцэг 75кг-н жинд Бурмаа нар барилдсан билээ. Номуунцэцэг эхний барилдаанд Турк улсын бөх Эвин Демирахийг 8:3 харьцаатай ялан дараагийн шатанд шалгарсан бол 75 кг-н жинд Бурмаа Өмнөд Солонгос улсын тамирчин азийн наадмын хүрэл медальт Хван Юнжүтэй барилдаж 13-2 харьцаатай цэвэр ялаад байсан. Харин дараагийн шатанд Бурмаа дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт ОХУ Екатерина Букинад 3-1 ялагдлаж олимпийн эрхээс мултарсан бол Номуунцэцэг Хойд Солонгосын бөх Ким Хён Гёнд 5:2 харьцаатай ялагдсанаар олимпийн эрхээс мултарлаа. Ингээд "RIO-2016" Олимпийн эрх авах чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн 1-р шатны тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүд олимпийн эрх авч чадсангүй. Гэхдээ Номуунцэцэгийн хувьд ердөө 17 настай бөгөөд цаашдаа өшөө илүү амжилт гаргана гэж итгэж байгаа. Одоо хамгийн сүүлийн олимпийн эрх олгох тэмцээн 5 сард Турк улсад болох бөгөөд манай 3 тамирчинд бас итгэл найдвар байгаа гэсэн үг.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн