Хүдэрбулга 2 дахь барилдаанд Унгарын бөхийг яллаа



Олимпийн эрх олгох тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй жин барилдаж олимпийн эрхээ хэн халааслах вэ гэсэн барилдаанууд болж байна. Манай бөхчүүдэд ердөө 3 эрх дутаад байгаа бөгөөд эмэгтэй 2 эрэгтэй 1 бөх "РИО-2016" Олимпийн эрх авах чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн 1-р шатны тэмцээнд оролцсон. Өчигдөр 48-д барилдсан Намуунцэцэг, Бурмаа нар ялагдаж энэ тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин өнөөдөр Д.Хүдэрбулга маань эхний барилдаанаа Грекийн Мишель Цикованитэй барилдаж 10:0 харьцаатай цэвэр ялсан. Харин 2 дахь барилдаанаа Унгарын бөх Атилла Шмикийг 2:0 харьцаагаар буулгаж авлаа. Одоо Хүдэрбулга Германы бөх Геннади Кудиновичтай барилдана



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн