Монгол улсын буудлагын спортын алдартнууд цуврал



Монгол улсын буудлагын спортын ГАВЬЯАТ ТАМИРЧИН, 1982 оны Азийн наадмын алтан медальт Мэндбаярын Жанцанхорлоо 1944 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт мэндэлжээ.

Монголын Олимпийн спортын ТОП-4 төрлийн нэг болох буудлагын спортын анхдагчдын нэг бол М.Жанцанхорлоо гуай юм. М.Жанцанхорлоо гуай 1964 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Мөн тэрээр 1968 оны Мехикогийн Олимпийн наадамд 50 м-н урт бууны хэвтээ, 50 м-н урт бууны 3-н байрлалын төрөлд оролцож байсан. Дараа нь 1972-Мюнхэн, 1976-Монералын Олимпийн наадамд оролцож байсан. 1976 оны Монералын Олимпийн наадамд 50 м-н урт бууны хэвтээ буудлагын төрөлд 11-р байранд орсон. Энэ нь 1964, 1968, 1972 болон 1976 онуудад оролцсон Монгол улсын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин болж байжээ.

М.Жанцанхорлоо гавьяатын үзүүлсэн томоохон амжилт бол 1982 онд Энэтхэгийн Дели хотноо болсон Азийн спортын наадамд 50 м-н урт бууны багийн төрөлд алтан медаль хүртсэн. Тухайн наадамд С.Адилбиш, С.Энхжаргал, Г.Ганзориг нарын багийн гишүүдийн хамтаар оролцож Тивийн наадмын аваргын алтан медалийг хүртсэн. Мөн 1978 онд Германд болсон ОУ-ын тэмцээнд өөрийн оролцсон төрөлдөө 400 онооноос 400 оноо авч дэлхийн дээд амжилтыг тогтоосон 3 дахь тамирчин болж үлдсэн байдаг. УАШТ болон спартакиадын олон удаагийн аварга юм. 1987 оноос Германд дасгалжуулагчийн курс суралцаж, 1994 оноос ОУ-ын “А” зэрэглэлийн шүүгч болсон. Монголын буудлага спортын шилдэг тамирчин М.Жанцанхорлоогийн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 1979 онд Спортын гавьяат мастер цол олгосон.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн