В.Росси улирлын анхны түрүүгээ хүртлээ



Мото спортын хамгийн нэр хүнд бүхий MotoGP уралдааны 2016 оны ДАШТ үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испаний гранпри Херес-де-ла Фронтера хотын “Circuito de Jerez” тойруулгад боллоо. Урьдчилсан гараанаас л “Ямаха” багийн Х.Лоренцо болон В.Росси нарын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж байсан. Тэрээр байрлал тогтоох уралдаанд 1 цаг 38.736 сек-н амжилт үзүүлж Ням гарагт болох үндсэн уралдаанд тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх эрхтэй болоод байсан. Ингээд Ням гарагт үндсэн уралдаан явагдахад Дэлхийн 6 удаагийн аварга “Ямаха” багийн Итали нисгэгч В.Росси түрүүлжээ. Энэ улирал эхлээд төдийлөн хүчтэй өрсөлдөөн өрнүүлж чадахгүй байсан В.Росси ийнхүү улирлын анхны түрүүгээ хүртлээ. В.Росси 2016 оны эхний 3 гараанд 1 удаа дэд байранд нэг удаа 4-р байранд орсон бөгөөд Америкийн Аустинд болсон гараанд уралдаанаа дуусгаж чадаагүй байсан. Тэгвэл Испанид тун өнгөтэй байж түрүүллээ. ДАШТ-ний дараагийн гараа 5 сарын 8-ны өдөр Франц улсад болно.

Испаний гараа:

  1. В.Росси (Ямаха баг)
  2. Х.Лоренцо (Ямаха баг)
  3. М.Маркуэз (Хонда баг)
  4. Д.Педроза (Хонда баг)
  5. А.Эспаргаро (Сузуки баг)
  6. М.Виналс (Сузуки баг)
  7. А.Ианноне (Дукати баг)
  8. П.Эспаргаро (Ямаха баг)
  9. Э.Лаверти (Дукати баг)
  10. Х.Барбера (Дукати баг)

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн