Авто Раллигийн ДАШТ-ний 4 дэх гараа явагдлаа



Авто уралдааны ДАШТ-ний энэ оны 4 дахь гараа Аргентин улсад боллоо. Аргентиний гараа нь хайрган зам дээр явагддаг бөгөөд нийт 364.68 км замыг туулж уралддаг. Аргентин улсын төв нутаг болох Кордоба мужийн Вилья-Карлос-Пас хотноо болсон тус уралдаанд “Хьюндай” багийн Австрали залуу Х.Пэйддон түрүүлсэн байна. Энэ нь Австрали залуугийн Авто Раллигийн ДАШТ дэх анхны ялалт болж байна. Тэрээр нийт замаа 3 цаг 40 мин 52.9 сек-д туулсан. Харин түүний араас Авто Ралли уралдааны 3 удаагийн аварга С.Ожье оржээ. С.Ожье тэргүүлэгчээс 14.3 сек-н алдагдалтай барианд орсон байна. Уг нь урьдчилсан шатны уралдаануудад Ж.Латвала маш хурдан байсан ч эхний 10-т багтаж чадсангүй. Финланд залуу осолд орсон нь түүний амжилтыг хойш нь татсан.

  1. Х.Пэйддон (Хьюндай)
  2. С.Ожье (Вольфсваген)
  3. А.Майккелсен (Вольфсваген)

Дэлхийн аваргын нийлбэр дүнгээр Дэлхийн 3 удаагийн аварга Вольфсваген багийн Франц тамирчин С.Ожье 96 оноогоор тэргүүлж байна. Тэгвэл энэ өдөр түрүүлсэн Х.Пэйддон 57 оноотой болж 2-р байранд орж ирлээ. Дэлхийн аваргын 5 дахь гараа ирэх 5 сарын 22-нд Португал улсад болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн