Сагсан бөмбөгийн оюутны улсын аварга эхэллээ



Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбоотой хамтран оюутны универсиад наадмын хүрээнд зохион явуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр спортын төв ордонд эхэллээ. Энэ удаагийн оюутны улсын аваргад  улсын болон хувийн их дээд эрэгтэй 18, эмэгтэй 12 сургуулийн 800 гаруй оюутан залуус өрсөлдөж байна. Тэмцээни гол зорилго ирэх 9 сард эх орондоо болох 5 дахь удаагийн Оюутны азийн аваргад өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулахаар онцлог болж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын оюутны спортын холбооны гишүүн, Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, мөн монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэпүрэв, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч МУГД Ц.Цэвэрбал нар оролцлоо. Тэмцээн энэ сарын 25-наас 29-ны хооронд спортын төв ордон болоод ШУТИС зааланд тус тус явагдаж аваргуудаа тодруулах юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн