Шинэ залуу тамирчдад Жүдо бөхийн холбоо итгэл хүлээлгэлээ



Өнөөдөр 16.00 цагаас Монголын Жүдо бөхийн холбооноос "Рио-2016" буюу зуны XXXI олимпийн наадамд оролцох баг тамирчддыг албан ёсоор танилцууллаа. Үйл ажиллагаанд МЖБХ-ны удирдлагууд оролцлоо. Монголын Жүдо бөхийн холбоо энэ удаа залуу тамирчдад итгэл хүлээлгэлээ.

Тухайлбал: Эмэгтэйчүүдийн 52кг-н жинд МУГТ М.Бундмаа, эрэгтэй 60кг-д МУГТ Г.Болдбаатар, МУГТ Д.Амартүвшин, 73кг-н жинд МУГТ С.Ням-Очир нар энэ удаагийн олимпийн наадмыг өнжиж байна.

Одоо Риог зорих тамирчид

Эмэгтэй: 

48кг-н жинд: М.Уранцэцэг

52кг-н жинд: А.Цолмон

57кг-н жинд: Д.Сумьяа

63кг-н жинд: Ц.Мөнхзаяа 

70кг-н жинд: Ц. Наранжаргал

-78кг-н жинд: П.Лхамдэгд 

+78кг-н жинд: О.Жавзмаа

Эрэгтэй:

60кг-н жинд: Ц.Цогтбаатар

66кг-н жинд: Д.Төмөрхүлэг

73кг-н жинд: Г.Одбаяр

81кг-н жинд: О.Ууганбаатар

90кг-н жинд: Л.Отгонбаатар

-100кг-н жинд: Н.Түвшинбаяр

+100кг-н жинд: Б.Тэмүүлэн

П.Лхамдэгд, О.Жавзмаа, Б.Тэмүүлэн нар олимпийн оноо дутуу байгаа. Одоо жүдочдыг Баку-н ИХ ДУУЛГА, Алма-Атагийн Гран При, Будапештийн Гран При, Улаанбаатарын Гран При, Тюмений ИХ ДУУЛГА тэмцээнүүд хүлээж байна. Олимпоос өмнө эдгээр тэмцээнүүдээс оноогоо цуглуулах боломжтой.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн