Монгол улсын буудлагын спортын алдартнууд цуврал



Монгол улсын буудлагын спортын ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.Өлзийбаяр 1946 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт төрсөн.

Олимпийн наадмаас буудлагын спортоор анхны медальтан төрүүлсэн эрхэм бол Ц.Өлзийбаяр. Түүний бэлтгэсэн шавь нараас МУГТ Д.Мөнхбаяр анх 1992 оны Барселоны Олимпийн наадмаас 25 м-н гар бууны төрөлд Монгол улсын Буудлагын спортын анхны медалийг авчирсан. Энэ бол Ц.Өлзийбаяр гавьяатын шавь нарын оргил амжилтын нэгээхэн хэсэг юм. Түүний шавь нар ДАШТ-нээс багийн төрөлд Д.Мөнхбаяр, Д.Оюун, О.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртэж, Д.Мөнхбаяр нь ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртэж байсан. Ц.Өлзийбаяр дасгалжуулагчийн шавь нараас Олимп, ДАШТ-ний медальтан, мөн Дэлхийн цом, ААШТ-ний медальт тамирчид төрөн гарсан байдаг.

Ц.Өлзийбаяр дасгалжуулагч өөрөө 1972-Мюнхэн, 1978-Монералын Олимпийн наадамд М.Жанцанхорлоо, Т.Мягмаржав, Ё.Батсүх нарын хамтаар оролцож байсан. Мөн ОУ-ын тэмцээнүүдээс удаа дараа медаль хүртэж байжээ. Тэгвэл хожим нь 1988-Сөүл, 1992-Барселона, 1996-Атлантагийн Олимпийн наадмуудад шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож байжээ. Тэрээр 1992 онд үзүүлсэн амжилтаараа Оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн