Аялалын клубуудын дунд сагсны тэмцээн болно



Тэмцээний зорилго: Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа уулын спортын болон явган аялалын клубуудын үйл ажиллагааг олон нийтэд суртачлах, гишүүд дэмжигчдийн нөхөрсөг харьцааг бэхжүүлэх, клуб хоорондын болон бусад байгуулагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээг тэлэхэд оршино.

Тэмцээний уриа: Тэмцэл ялалт нь гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүний талд л байна. 

Хамрах хүрээ: Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уулын спорт, явган аялалын клубуудын жинхэлсэн гишүүд, дэмжигчидийн дунд зохион байгуулагдана.

Тэмцээн зохион байгуулагдах хугацаа, газар: 2016 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 08:00 цагт Хилийн цэргийн удирдах газрын спорт зааланд

Ерөнхий зохион байгуулагч : “Эко аялал ” клуб 

2. Тэмцээний зохион байгуулалт:
2.1 Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр явагдах ба клубээс оролцох багийн тоо хоёроос илүүгүй. 
2.2 Тэмцээний шүүлтэнд хөндлөнгийн шүүгч ажиллах ба клуб бүрээс сонгогдсон 1 хүнээс бүрдсэн техникийн зөвлөл ажиллана. 
2.3 Багийн гишүүд дугаар бүхий өмсгөлөөр жигдэрсэн байна. Эрэгтэй эмэгтэй баг тус бүр 7 хүртэлх тооны тамирчидтай байна. Багууд дасгалжуулагчтай байж болно. 
2.4 Багийн тамирчид нь зөвхөн тухайн клубын 2016 оны 4 сарын 01-ний өдрөөс өмнө жинхэлсэн гишүүн байна. Багийн бүрэлдэхүүнд аливаа төрлийн лигийн тамирчин болон сагсанбөмбөгийн спортын мастер, дэд мастер зэрэгтэй тамирчидыг оруулахыг хориглоно. 2.5 Багийн тамирчидын мэдүүлгийг 2016 оны 5 сарын 07-ний өдрөөр тасалбар болгон авах ба мэдүүлэгт багтсан тамирчидыг тэмцээнд оролцуулна. Багийн тамирчидийн бүрдэлд зохион байгуулагч тал болон техникийн зөвлөл хяналт тавьж ажиллана. Багийн тамирчдын мэдүүлэгтэй хамт техникийн зөвлөлд ажиллах гишүүний нэрсийг ирүүлнэ. Цаашид техникийн зөвлөлд ажиллах гишүүн өөрийн клубийг төлөөлж оролцоно. 2.6 Тэмцээнийг оролцох багийн тооноос хамаарч /бүсэд хуваах эсэх/ тойргийн журмаар тоглох ба бүсийн тоглолт эрэгтэй төрөлд цэвэр хугацаагаар талдаа 6 минутаар, эмэгтэй төрөлд цэвэр хугацаагаар талдаа 5 минутаар 2 үе, шигшээ тоглолтууд эрэгтэй төрөлд талдаа 8 минутаар, эмэгтэй төрөлд талдаа 6 минутаар 2 үе тоглоно. 
- Оноо тэнцсэн тохиолдолд цаг сунгах ба эрэгтэй төрөлд 3 минутаар 1 үе, эмэгтэй төрөлд 2 минутаар 1 үе тоглуулж шийдвэрлэнэ. Багуудын бүсийн хожил, хожигдлын харьцаа тэнцсэн тохиолдолд нийт тоглолтын онооны нийлбэрээр шийдвэрлэнэ.
- Бүсийн тоглолтонд үе тус бүрт 30 сек завсарлагыг 2 удаа, шигшээ тоглолтонд үе тус бүрт 1 мин завсарлагыг 2 удаа авах эрхтэй. 
- Тэмцээн тогтсон цагтаа эхлэх ба оноолт таарсан багуудын тамирчид бүрэн бус тохиолдолд тамирчид бүрэн багийг хожсонд тооцно. 

2.7 Шагнал урамшуулал:
• Эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүр I, II, III байр эзлэх ба медаль, мөнгөн шагналтай. Клубын эрэгтэй, эмэгтэй багийн байр эзэлсэн нийлбэр дүнгээр тэмцээний ”ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын шагнал олгох ба 3 удаа дараалан цом авсан клуб цомыг үүрд хадгалан үлдээх эрхтэй болно.
• Цомын эзэн клубт дараагийн наадмыг зохион байгуулах үүрэг шилжигдэнэ. Багуудын “ЦОМ”-ын төлөөх оноо тэнцсэн тохиолдолд эрэгтэй төрлийн аварга авсан багийн талд “ЦОМ” шилжигдэнэ.

I байр – Алтан медал ,Батламж, Мөнгөн шагнал
II байр – Мөнгөн медал, Батламж, Мөнгөн шагнал
III байр – Хүрэл медал, Батламж, Мөнгөн шагнал
Дээд шагнал – “ЦОМ”
Шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч – Батламж, Мөнгөн шагнал
Хөгжөөн дэмжигчидийн дундаж тэмцээн – Шагнал

2.8 Хураамж: Клубээс оролцох баг тус бүр 100,000 төгрөгийн хураамжийг зохион байгуулагчид хураалгана. Хураамжийг нь шагнал урамшуулал, заалны түрээс, шүүгчийн хөлс болон баннер, техник хэрэгсэл, зохион байгуулалттай бусад зүйлсэд зарцуулагдана. 
Зарцуулалтанд техникийн зөвлөл хяналт тавина.

Багийн мэдүүлгийг eco_aylal@yahoo.com хаягаар хүлээж авах ба тэмцээний хураамжийг Хаан банк 5819303125 А.Тэмүүлэн дансанд байршуулна.
Холбоо барих дугаар 99007424 90147424 99056221



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн