Монгол улсын буудлагын спортын алдартнууд цуврал



Монгол улсын буудлагын спортын ГАВЬЯАТ ТАМИРЧИН Доржсүрэнгийн Мөнхбаяр 1969 онд Улаанбаатар хотод төрсөн.

Д.Мөнхбаяр гавьяат бол Монголын буудлагын спортын түүхэн дэх анхны Олимпийн медальтан юм. 1987 оноос гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаярын удирдлага дор буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Харин анхны томоохон амжилт нь 1991 оны ААШТ-нээс 10 м-н хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртснээр эхлэж байсан.

Томоохон амжилтуудаас нь дурьдвал:

  • Олимп: 1992 Барселона 25 м-н гар бууны хувийн төрөлд хүрэл
  • ДАШТ: 1998 онд 10 м-н хийн гар бууны хувийн төрөлд алт, багийн төрөлд хүрэл
  • ААШТ: 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл
  • Азийн наадам: 1994-Хирошима 10 м-н хийн гар бууны хувийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан.

Үүнээс гадна 1999 онд Залуучуудын ДАШТ-нээс рекорд амжилт тогтоож байсан бөгөөд Дэлхийн цомоос 7 алт хүртсэн. Мөн ОУ-ын тэмцээнүүдээс удаа дараа медаль хүртэж байжээ. УАШТ-ний 9 удаагийн аварга, 1998 оны Манлай тамирчин болж байсан. Тэрээр Монгол улсын нэрийн өмнөөс 1992-Барселона, 1996-Атланта, 2000-Сиднейн олимпийн наадамд оролцсон.

Д.Мөнхбаяр гавьяат 2000 оны Сиднейн Олимпийн дараа Герман улсад амьдрах болсон. Улмаар 2002 онд Герман улсын иргэн болж, Германы нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон. Германы шигшээ багт багтаж 2004-Афин, 2008-Бээжин, 2012-Лондонгийн Олимпийн наадамд оролцсон. Бээжингийн олимпийн наадамд оролцож 25 м-н гар бууны төрөлд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тухайн үедээ Олимпийн наадмаас хошой медаль хүртсэн анхны Монгол хүн болсон байдаг.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн