Улаанбаатарын Унаганууд шилдэг 4-т үлдлээ...



Хойд хөршийн Улан-Үд хотод болж буй Кубок Горсовета тэмцээн 4 дэх хоногоо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн нь 3 улсын 16 баг оролцсон бөгөөд хасагдах шатлалтай 
Энэ хугацаанд Оросын супер лигийн тамирчидтай болон зөвхөн футзалаар дагнасан Эрхүү Чита Улан-Үдийн аварга дэд байрын шагналт багуудтай тоглолт хийлээ. Монголын маань баг тамирчидын хувьд маш их зүйлсийг сурч байгаа дараа дараачийн тэмцээнд маш том туршлага болон үлдэж байна. Хангарьд клуб маань тэмцээнээ өндөрлөн өнөөдөр эх орон луугаа хөдөлсөн бол маргааш буюу 1-р сарын 7-нд Дэрэн Хоромхон клубууд маань 13-р байрын төлөө тоглох юм. Харин Монголоос Улан-Үдэ-ийг зорьсон багуудаас хамгийн амжилттай байгаа баг маань тэмцээний шилдэг 8-д УБИС-ын “Улаанбаатарын Унаганууд” клуб шалгарч үлдсэн байсан бол өнөөдөр тэд Фианет 2 багтай тоглон 5:4 харьцаатайгаар хожлыг аван шилдэг 4-т шалгарч үлдсэн байна. Тэмцээнээ үргэлжлүүлэхээр үлдсэн багууддаа амжилт хүсье.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн