"Asashoryu Cup 2016" Буянт-Ухаан спорт цогцолборт явагдаж байна



"Asashoryu Cup 2016" өсвөрийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 2 дахь удаагаа "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 25 байгуулгын 139 өсвөрийн тамирчид эмэгтэй 10 жин, эрэгтэй 10 жинд өрсөлдөх бөгөөд ӨМӨЗО, ОХУ-н Якут, Киргизстан Монголын баг тамирчид 2 өдрийн турш авхаалж самбаагаа сорих юм. Хуваарь ёсоор үдээс өмнө эмэгтэйчүүдийн 40, 46, 52, 60, 70 кг-н эрэгтэйчүүдийн 42, 50, 58, 69, 85 кг-н хэсгийн барилдаанууд явагдаж дуусч тэмцээний нээлт 16 цагаас эхэлж залгаад шигшээ барилдаанууд эхэлнэ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн