Д.Хүдэрбулга "Рио" явах эрхээ халааслалаа



ОУХМ Ази тивийн аварга Доржхандын Хүдэрбулга, Турк улсын Истанбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX". Спорт цогцолборт зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь шатны тэмцээний сүүлийн өдөр урамтай сайхан барилдаан үзүүлж 97кг-н жинд Риог зорих эрхээ авсан юм. Д.Хүдэрбулга хувьд эхний тойрогт хийлж, 2-р тойрогт Косово улсын бөх Эдон Шалаг 12:6, 3-р тойрогт Тажикийн бөх Рустам Искандерыг 11:0 онооны харьцаагаарцэвэр ялж олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн бөх Муасим Хатрийг 8:6ийн харьцаагаар ялж айдгүйгээ авдрандаа хийж олимпийн эрхээ авсан байна. Ингэснээр манай эрэгтэй баг бүтэн багаараа Риогийн олимпод зодоглохоор боллоо.

Харин Алтан медалийн төлөө Румыний улсын нэр дээр барилдаж буй 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт Оросын бөх А.Саритовтой барилдаж 4-0 харьцаатай ялагдснаар мөнгө медаль хүртсэн юм. Түүний хувьд Тажикстаны бөх Рустам Икандаритай барилдах явцад чих нь урагдаж бага зэргийн бэртэл авсан нь финалын барилдаанд нөлөөлсөн нь гарцаагүй биз ээ. Олимпийн эрхээ авсан Д. Хүдэрбулга болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГТ Ц. Цогтбаяр нарт бөх сонирхогч ард түмнийхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлж Бразил илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөж байна. ‪#‎ТэмцТэгээдЯл



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн